НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх даваа гарагт Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын нутгаар хүчтэй шуурна

Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутаг, Төв аймгийн зарим сумдын нутгаар ирэх даваа гарагт буюу гуравдугаар сарын 2-ны өдөр хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна. Мөн Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Архангай, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутгаар ахиухан нойтон цас орж болзошгүй байгаа аж.

Иймд ирэх сарын 2-ны өдрийн үдээс хойш болон үдэш орой Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговийн чиглэлийн хот хоорондын автозамд онцын шаардлагагүй бол зорчихгүй байх, тухайн өдрийн цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан сайтар сонсож байж замд гарахыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button