“Anthropic” хиймэл оюун ухааныг хүссэнээрээ ашиглахыг Пентагонд зөвшөөрөөгүй тул Трамп уурлав
АНУ-ын Батлан хамгаалах яам буюу Пентагон болон хиймэл оюун ухаан хөгжүүлэгч “Anthropic” хоёрын хооронд маргаан үүсээд байгаа юм. “Anthropic” компани хиймэл оюун ухааны хэрэглээнд хамгаалалт болон хязгаарлалт тавьдаг. Харин Пентагон тэрхүү хязгаарлалтгүйгээр хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа ашиглах сонирхолтой байгаа юм. Энэ асуудлыг баасан гараг /2026.02.27/ гэхэд шийд хэмээн Пентагон мэдэгдсэн. Харин “Anthropic”-ийн захирал мэдэгдэл хийхдээ ёс зүйн хувьд хязгаарлалтыг авахыг зөвшөөрөхгүй гэсэн юм.
“Anthropic” компаниас зөвшөөрөл олговол Пентагон хиймэл оюун ухааныг өөрийгөө удирддаг зэвсэг болон хүмүүсийг олноор нь тагнахад ашиглаж магадгүй гэж хүмүүс санаа зовж байгаа юм. Хязгаарлалтыг үлдээнэ гээсэн явдалд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уурлаж засгийн газрын агентлагуудыг “Anthropic”-той хамтран ажиллахаа зогсоохыг тушаав. Мөн Пентагон “Anthropic” компанийг нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл хэмээн тодорхойлох болжээ. Нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл гэх тодорхойлолтыг АНУ ихэнхдээ дайсан орнуудынхаа компаниудад өгдөг. Тухайлбал 2017 онд АНУ “Huawei” компанийг нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл хэмээн тодорхойлж, Батлан хамгаалахын яам технологийг нь ашиглах болон худалдан авахыг хориглосон. Мөн төрийн алба хаагч нарыг “Huawei”-ийн технологи ашиглахыг хориглосон билээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.