Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн плэй-офф тоглолтууд өнөө орой эхлэх бөгөөд“Эс Жи Эйпс” эсрэг “Завхан Бродерс” болон “Омни Эрдэнэт Майнерс”, “Сэлэнгэ Бодонс” багууд цувралын эхний тоглолтоо хийнэ. Монголын дээд лигт хоёр дах улиралдаа ирээд буй Казинс МУГТ Т.Санчир тэргүүтэй Майнерс багтай учраа таарсан. Майнерс баг энэ улирал бүрэлдэхүүндээ олон шинэчлэлийг хийсэн. Хоёр багийн тоглолт сонирхолтой болох нь мэдээж юм.
Харин нэгдүгээр байраар гарсан “Эс Жи Эйпс” болон наймдугаар байраар шалгарсан “Завхан Бродерс” багуудын тоглолт мөн болно. Багаараа холын зайн шидэлт сайн гүйцэтгэдэг Завхан бродерсийн залуусыг хамгаалж чадвал “Эс Жи Эйпс” баг хожил байгуулах боломжтой. Дашрамд дурдахад, “Эс Жи Эйпс” баг Холбооны цомын эзэд болсон юм.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.