Гадаад мэдээДЭЛХИЙ

Билл Клинтон Эпстейний талаар мэдүүлэг өгөхдөө юу ч хараагүй гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон баасан гарагт /2026.02.27/ Конгрессын өмнө мэдүүлэг өгөхдөө Жеффри Эпстейнтэй хамт байхдаа сэтгэлийг нь зовоосон зүйл хараагүй гэж хэлжээ. Түүний эхнэр Хиллари Клинтон пүрэв гарагт /2026.02.26/ мэдүүлэг өгөхдөө Эпстейний талаар мэдээлэл байхгүй гэсэн билээ. Билл Конгресст мэдүүлэг өгсөн нь АНУ-ын түүхэнд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд анхдагч тохиолдол болсон юм.

Хэлэлцүүлэгт оролцсон Ардчилсан намын гишүүд Ерөнхийлөгч Доналд Трамп мөн мэдүүлэг өгөх ёстой гэсэн байна. Гэвч тэрхүү хэлэлцүүлгийг удирдан явуулж буй Бүгд найрамдах намын гишүүн Жеймс Комер тийм зүйл болохгүй гэжээ. Трамп, Билл хоёр хоёул Эпстейнтэй их ойрын харилцаатай байсан. Гэсэн ч тэд бэлгийн мөлжлөг, наймаа явуулж байсныг илтгэх зүйл хараагүй, арал руу явж байгаагүй гэх байр суурийг илэрхийлсэн.

Билл 2000-аад оны эхэнд Эпстейний хувийн онгоц дээр хэд хэдэн удаа ниссэн нь илэрсэн билээ. Мөн Бүгд найрамдах намын мэдээлснээр Билл ерөнхийлөгч байх үед Эпстейн Цагаан ордноор 17 удаа зочилцжээ. Трамп ч мөн адил Эпстейний хувийн онгоцоор олон удаа нисэж байсан нь илэрсэн. Эпстейн өөрийгөө Трампын хамгийн ойрын найз гэж хэлж буй дуу бичлэг ч хүртэл байдаг.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button