НИЙГЭМНийгэм мэдээ
ГХЯ: Израил, Иран улс болон ойрх дорнодын бүс нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны яамнаас Израил, Иран улс болон ойрх дорнодын бүс нутагт зорчихгүй байхыг анхааруулж дараах зөвлөмжийг гаргалаа. Тус хоёр улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан зорчихгүй байхыг зөвлөлөө.
Тодруулбал, тухайн бүс нутагт зорчиж буй Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол,
- Гадаад харилцааны яамтай +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас болон [email protected] цахим шуудангаар холбогдоно уу,
- Каир дахь ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан,
- Кувейт дэх ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан,
- Абу Даби дахь ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n