НИЙГЭМНийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Маргааш зүүн аймгуудаар цасан шуурга шуурна

Маргааш /2026.03.02/ Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд болон зүүн хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна. Мөн Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Өмнөговийн хойд болон зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчдийг,
- Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах,
- Дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
- Малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.