НИЙГЭМНийгэм мэдээ
Цалинтай ээжийн ₮50 мянгыг нэмэх өргөдөлд 50,667 иргэн гарын үсэг зуржээ

Иргэдийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг “D.parliament”-д цалинтай ээжийн ₮50 мянгыг ₮500 мянга болгох өргөдөл санаачилж гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус өргөдлийг Д.Төгс-Арвижих санаачилсан бөгөөд одоогоор 50,667 иргэн гарын үсэг зурсан байна.
Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид төрөөс ₮50 мянгыг олгодог. Энэ нь одоогийн зах зээл, тэтгэмжийн харьцаа хамааралд огт нийцдэггүй бөгөөд сүү, живх авч хүрдэггүй учир нэмэх шаардлагатай гэж үзжээ. “D.parliament”-д өргөдөл оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд 100 мянган иргэн тус саналыг дэмжвэл УИХ-аар хэлэлцэгдэх журамтай.
Тус өргөдөлд санал авах хугацаа ирэх сарын 14-ний 17:41 цагт дуусах аж. Та цахим өргөдөлд гарын үсэг зурах бол энд дараарай.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дан халамж хүссэн малнууд
Гарын үсэг зурж АСУУДЛЫГ ШИЙДЭХ ГЭЖ ХЭТИЙДСЭН ДООД ЛОГИК ТЭНЭГЛЭЛ ШҮҮ, АЛЬ Ч АСУУДАЛД...ДАМПУУРЧ ИРСНИЙ НЭГ ГАЙТАЙ БУРУУ БОДОЛ... ХМСДЛ