Гадаад мэдээДЭЛХИЙ

Том Холланд Зендаяа нар гэрлэсэн гэж эх сурвалж мэдээлжээ

АНУ-ын Дэлгэцийн уран бүтээлчдийн шагнал гардуулах ёслол дээр Зендаяагийн стайлист Лоу Роуч хэлэхдээ, Том Холланд Зендаяа нар гэрлэсэн гэжээ. Лоу “Хуримын ёслол аль хэдийн болсон. Та бүхэн анзаараагүй” гэж хэлсэн байна. Сэтгүүлч түүнээс нэмж “Үнэхээр үнэн гэж үү” хэмээн асуухад тэр “Үнэхээр үнэн” гэж хариулжээ.

Тэд анх 2016 онд “Spider-Man: Homecoming” киноны зураг авалт дээр анх танилцсан. Тэд 2021 онд үерхэж байгаа гэдгээ албан ёсоор олон нийтэд зарласан юм. Өнгөрсөн жилийн Албан бөмбөрцгийн наадмаар Зендаяа зүүн гартаа алмаз эрдэнэтэй бөгж зүүсэн байсан тул хосууд сүй тавьсан гэх цуурхал явж эхэлсэн байна. Тэд хосын амьдралынхаа талаар олон нийтэд нэг их ярьдаггүй билээ. Гэхдээ 2025 оны сүүлээр Том Зендаяатай сүй тавьсан гэдгээ баталсан юм.

Эх сурвалж: Variety

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button