НийгмийнНийгэм мэдээ

Тодруулга: Явган хүний замаар цахилгаан тээврийн хэрэгсэл явахыг хориглосон шийдвэр гараагүй

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2026.03.02/ болж байна. Хуралдааны үеэр "цахилгаан тээврийн хэрэгслүүдийг явган хүний замаар явахыг Улаанбаатар хотод бүрэн хориглох шийдвэрийг гаргасан" гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Тэгвэл энэ талаар НИТХ-аас тодруулахад "Явган хүний замаар цахилгаан тээврийн хэрэгсэл явахыг хориглосон шийдвэр гараагүй, өнөөдрийн хурлаар яригдаагүй. Харин түгжрэлийг богино, дунд хугацаанд бууруулах ажлын хэсгийн хурал дээр энэ асуудал хэлэлцэгдсэн. Ажлын хэсгийн хурлаар НИТХ-д хэлэлцүүлэх тухай шийдвэр гараагүй" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэгээд шийдвэр гаргаачээ. Дан явган хүн явах аргагүй нарийн замд хүн тээврийн цахилгаан хэрэгсэл яаж хамт явахавдээ. Бөөн осол гарч хүн гэмтэнэшдээ мэдээж

Холбоотой мэдээ

Back to top button