Нийгэм мэдээ

Монгол залуусыг олон улсад гаргах "Grow with google" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Ур чадвараа ахиулж, өөртөө хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хүн бүрийн алдаж болохгүй боломж GROW WITH GOOLE MONGOLIA хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. Монголын залуусыг дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц ур чадвартай болгох зорилготой тус хөтөлбөр нь зөвхөн энтрепренер залуус төдийгүй ахлах ангийн сурагчид, тэтгэвэрт суугаа ахмадууд, алслагдсан бүс нутагт амьдарч буй малчид зэрэг бүх насны иргэдэд нээлттэй хэрэгждэг.

Google-ийн хүний нөөц бэлтгэх аргачлалд суурилсан цахим ур чадварын сургалтад хамруулах юм. Тус хөтөлбөрийн AI, Advanced Data Analytics, Cybersecurity чиглэлүүднп уөн суудал үлдээд байна.

ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Суралцагчид 3 сарын хугацаанд Coursera платформоор дамжуулан англи хэл дээр цахимаар суралцахын зэрэгцээ танхимын хэлбэрээр монгол хэл дээр софт ур чадварын сургалтад хамрагдана. Ингэснээр цахим болон мэргэжлийн ур чадвараа ахиулах, олон улсын стандартад нийцсэн мэдлэг эзэмших, карьертаа бодит ахиц гаргах, гадаад, дотоодын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх боломжтой болох юм.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД НЭЭЛТТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Мөн аж ахуйн нэгжүүд тус хөтөлбөртэй хамтран ажилласнаар цахим ур чадвар болон англи хэлний мэдлэгтэй шинэ боловсон хүчнийг сонгон шалгаруулах, одоогийн ажилтнуудаа чадавхжуулах өргөн боломж бүрдэж буйг зохион байгуулагчид онцолжээ.

БОДИТ ҮР ДҮН

Өмнөх төгсөгчдийн 77.5% нь карьераа ахиулж, 34.5% нь бизнесээ өргөжүүлж, 28.6% нь шинэ ажилд орсон гэсэн судалгааны дүн гарсан байна.

САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ

Сургалтын төлбөрийг Storepay-аар дамжуулан 45 хүртэлх хоногийн хугацаанд хүүгүйгээр хуваан төлөх боломжтой бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд “IT PARK” гэсэн промо кодыг ашиглан 5 хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой. “Grow with Google” хөтөлбөр нь мэдлэгийг бодит хөрөнгө оруулалт болгон хувиргаж, Монголын хүний нөөцийг олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болгоход чиглэсэн бодитой алхам юм. Бүртгэл хязгаартай тул сонирхсон иргэд та бүхэн амжиж бүртгүүлэхийг уриалж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button