УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ

"Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой хэрэг шалгагдаж, шүүгдэж эхлээд дөрвөн жилийн нүүрийг үзсэн. Энэ хугацаанд анхан шатны шүүхэд хоёр, давж заалдах шатны шүүхэд нэг, УДШ-д нэг удаа шүүгдсэн.
Хамгийн сүүлд буюу БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ-д /2025.09.08-2025.09.17/ хүртэл 10 хоног шүүхдээ гурван ААН, 19 хүнийг буруутган яллаж, 23-ыг нь цагаатгах шийдвэр гаргасан билээ. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг Ц.Гансүлд, Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Х.Онолт гэх дөрвөн прокурор эсэргүүцэл бичсэнээр дахин шүүгдэх болсон билээ.
Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрийн хуралдаанаар хэргийн зарим оролцогчид тайлбар өгч, шүүгчийн асуултад хариулсан билээ.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus