Трампын хүүг цэрэгт татахыг уриалсан сайт нээжээ
АНУ, Израил хоёр Иранд цохилт өгч Ойрх дорнодод дайн дэгдээд байгаа. Мөргөлдөөнд АНУ-ын зургаан цэрэг амь үрэгдсэн. Тэгвэл АНУ-ын сошиал орчинд Ерөнхийлөгч Доналд Трампын хүү Бэррон Трампыг Ойрх дорнод руу илгээхийг уриалсан #SendBarron тренд болсон байна. Мөн Бэрроныг цэрэгт татахыг уриалсан “Draftbarrontrump.com” сайтыг “South Park” цуврал хүүхэлдэйн киноны зохиолч асан нээжээ.
Америкчуудын дургүйцэж буй зүйл нь гэвэл дайныг эхлүүлсэн Трамп болон Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарын гэр бүл мөргөлдөөнөөс, аливаа аюулаас хол байгаа явдал. Тодруулбал Биньяминиий эхнэр, хүү хоёр Майами хотод тансаг орон сууцад амьдарч байна. Америкчуудын үзэж буйгаар бол Трамп, Нетаньяху бусдын хүүг дайнд илгээж өөрсдийнх нь хүүхдүүд аюулгүй газар байгаа юм.
Мөргөлдөөн эхлэх үед Трампын хэлсэн үг хүмүүсийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Трамп “Америкийн зоригт баатрууд амь насаа алдаж магадгүй. Дайнд тийм зүйл их тохиолддог” гэж хэлсэн юм. Түүний үгийг америкчууд “Shrek 1” дээр гардаг Фаркуаад хаан “Та бүхний зарим нь амь үрэгдэж магадгүй. Гэхдээ би энэ золиосыг гаргахад бэлэн байна” гэж хэлдэгтэй зүйрлэжээ. Мөн Трамп АНУ-ын цэргүүд амь үрэгдсэний дараа нас барсан алба хаагчдын тоо нэмэгдэж магадгүй гэж хэлсэн нь хүмүүсийн дургүйцлийг нэмж хүргэсэн байна.
Эх сурвалж: The Independent








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүй ёсны шаардлага болон харьцуулалт байна.