Улс төрийн мэдээ

Ажлын хэсэг байгуулж "Шинэ хоршоо"-г шалгана

"Шинэ хоршоо" хөдөлгөөний УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа буюу 2024 оны 4-р сарын 10-ны өдөр Засгийн газрын хуралдаанд анх танилцуулсан байдаг.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мал аж ахуйн бүтээгдэхүүний улирлын чанартай үнийн савлагаа буурч, орлого тогтворжино хэмээн тайлбардаг.

Улмаар 2024 оны 4-р сарын 24-ний өдрийн Засгийн газрын 166-р тушаалаар “Шинэ хоршоо хөдөлгөөний өрнүүлэх тухай” тогтоолын баталсан юм. Ингэхдээ уг тогтоолдын хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хоршооны гишүүн малчдад 2029 он хүртэл олгох 5 хүртэлх жилийн хугацаатай 6 нэгж хувийн хүүгээс давахгүй байхаар тооцож зээл олгох шийдвэр гарсан.

Арилжааны банкуудын хүү 11 хувь учир зөрүү татаасыг нь Засгийн газар төлөх маягаар төсвт суулгаж ирсэн. Гэсэн ч бодит байдал дээр найдваргүй зээл гарвал Зээлийн батлан даалтын сан арилжааны банкуудын төлөлтийг хийх нөхцөл байдал бас үүсдэг.

Нэг хэсэг ”Шинэ хоршоо”-ны зээлийг хаа хамаагүй асуудалд зарцуулсан, эргэн төлөгдөх нөхцөл нь хүндэрсэн гэдэг асуудал яригдаж байсныг Ажлын хэсгийг нь ахалж байсан УИХ-ын гишүүн М.Мандхай үгүйсгэж ярьсан байдаг.

Шадар сайд Х.Ганхуяг “Шинэ хоршоо”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт боловсруулж байна” гэв.

Ингэхээр өнгөрсөн хугацаанд уг хоршооны зарцуулалт, үр өгөөж, болоод малчдад хүрсэн байдал зэргийг тал талаас нь шалгаж, олон нийтэд тайлагнах хүлээлт үүсэж байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин одхар
Зочин одхар

Хамгийн хортой, ашиггүй энэ төслийг ямар ч тооцоо судалгаа хийхгүйгээр хурдан шуурхай хэрэгжүүлж асар их хэмжээний алдагдалд орсон.энэ өр хэзээ ч төлөгдөхгүй

Зочин
Зочин

Заваан новш шоронд нь хийгээч!

Бат инженер
Бат инженер

энд будлиан бий Манай суманд ч гэсэн

Зочин
Зочин

Яг зөв. Ёстой татвар төлөгчдийн мөнгө салхинд хийссэн. Сайн шалгах хэрэгтэй. Гэр бүлээрээ аваад хотод байр болсон хоршоо ч бий байх шүү.

Иргэн
Иргэн

Одоо л зөв юмныхаа үзүүрээс атгасан байна

Үнэн Үнэн Үнэн
Үнэн Үнэн Үнэн

Сонгуулийн оноо авах гэж сэдсэн ажил.Улсын мөнгөөр төрийн эрхийг худалдан авах санаа юм.Монгол Улс хуульгүй юм шиг загнах юм даа арай дэндүү.

хүннү
хүннү

“Шинэ хоршоо” нь малчидад хэрэгтэй юм билээ. Даанч манай малчид санхүүгийн боловсрол муутай учираас зээлийг нь аваад өөр зүйлд зарж үрэн таран хийсэн. Гэхдээ бүгд тэнэг биш учираас зарим нь авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж амжилтанд хүрсэн нь цөөнгүй.

Иргэн
Иргэн

Амарбаягалангийн гэхээсээ МАН мафиуудын ээлжит сонгуульд хууль бус мөнгө их хэмжээгээр хахуульд өгч маш их хохиролыг бий болгосон!!! 27, 28- оны сонгуулиар ч МАН мафиууд өлөн Монголчуудад хэвэлсэн мөнгөөр бороо оруулах нь тодорхой!!!

Тэтгэгч
Тэтгэгч

Нэг их наядаар малчдыг архидуулаад засгийн эрхэнд хүрч байгаа юм яалтчгүй гэмт хэрэг

Холбоотой мэдээ

Back to top button