Үйл явдал: “Media Mongolia-2026" чуулган болно
-Өнөөдөр болох үйл явдлын тойм-
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдегийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна
08:00 цагт: “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал ба сэтгүүл зүйн салбарын оролцоо” уулзалт Интер номын II давхарт болно. 09:00 цагт: Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойг угтан “Media Mongolia-2026” (MeMo26) чуулган Новотел зочид буудлын их танхимд болно.
10:00 цагт: Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-ны Хурлын танхимд болно.
10:00 цагт: Охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл хүргэх “Эрүүл эмэгтэй” уулзалт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сургалтын танхимд болно.
18:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт “M Bank Arena” ордонд эхэлнэ.
- “Музейн нээлттэй өдрүүд” -ийг энэ сарын 7-ныг хүртэл зохион байгуулна.
- Мазаалай баавгайг хамгаалах өдрийг тохиолдуулан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөгийг энэ сарын 6-ныг хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулна.
- “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
- “Мөнгөн мод-2025” наадмын материалыг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авна.
- "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
- "Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
Үзэсгэлэн:
- Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд энэ сарын 5-ныг хүртэл гарна.
- МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн “Hue art gallery”-д энэ сарын 14-нийг хүртэл гарна.
- “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.
- “Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛЫН ТҮҮХЭНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДАНДАА ХҮНДЭЛЖ ЗАЛЖ ИРСЭН БОЛОВЧ МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙГ ЗАДЛАХАД ХҮҮХНҮҮД ХАМГИЙН ИХ ХОР ХӨНӨӨЛ ХИЙСЭН ОДОО АВЛИГА ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМЭТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭРЧҮҮДИЙН АРД ДАНДАА ШУНАЛТАЙ ХҮҮХНҮҮД БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ГЭХ ХОГИЙН БАЙГУУЛЛАГА ТОМЧУУДИЙН ДЭВСГЭР БЭЛДЭЖ ӨГДӨГ БОЛСОН
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud