Нийгэм мэдээ

15-49 насны Монгол эрчүүдийн 57.4 хувь нь илүүдэл жинтэй байна

Таргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш, нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэгдэж буй сорилт болоод байна. Энэ нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин, хүнсний орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааралтай тулгамдсан асуудал болоод байна.

Монгол Улсад 15-49 насны эрэгтэйчүүдийн 57.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жин, таргалалттай, ЕБС-ийн сурагчдын 23.7 хувь нь илүүдэл жин, таргалалттай гэсэн судалгаа байна. 

Таргалалт нь зүрх судасны өвчин, чихрийн шижин хэвшинж 2, зарим төрлийн хорт хавдар зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болдог.

Гэр бүл, сургууль, ажлын байр, орон нутаг, бодлого боловсруулагчид хамтдаа эрүүл хүнсний орчин бүрдүүлж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж чадвал таргалалтыг бууруулах боломжтой гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сүүлийн үед таргалалт үнэхээр нэмэгдэж байгаа нь үнэн шүү хотын амьдрал хөдөлгөөн багатай болсонтой холбоотой байх өдөржин сууж ажиллаад орой гэртээ ирээд бас хөдөлгөөнгүй байхаар жин нэмэгдэх нь аргагүй

Зочин
Зочин

ene bol zugeer neg hunii asuudal bish yum shig sanagdaj baina hotiin amidral mash ih suudaltei bolson hunii hodolgoon bagassanaas bolj olon hun targalj baina

Зочин
Зочин

Сурагчдын 23 хувь нь илүүдэл жинтэй гэдэг үнэхээр санаа зовоох тоо байна багаасаа хөдөлгөөнтэй байж зөв хооллож сурах хэрэгтэй

Зочин
Зочин

odoo huuhduud ih tsag gar utas computer ashigladag bolson uchraas hodolgoon mash bagatai bolson ene ni targalaltiin neg gol shaltgaan baih

Зочин
Зочин

Илүүдэл жин зөвхөн гоо сайхны асуудал биш эрүүл мэндийн том асуудал болчихоод байна зүрх судас чихрийн шижин гээд олон өвчний эх үүсвэр

Зочин
Зочин

manai ulsad hoolnii songolt ch bas asuudaltai sanagddag hurdan hool ih ideh bolson ni targalaltiin neg shaltgaan

Зочин
Зочин

Гэр бүлээс эхэлж зөв дадал суулгахгүй бол хүүхдүүд эрүүл амьдралын хэв маяг сурахгүй байх

Зочин
Зочин

ajliin bair deer bas hunii hodolgooniig demjih heregtei odorjin suudag ajil ih baidag uchraas hun targalah ni amarhan bolchdog

Зочин
Зочин

Хүүхдүүдийг багаас нь спортоор хичээллүүлэх нь маш чухал юм байна

Зочин
Зочин

хятад эрчүүд гадаадын хар шар эрчүүд ямар байгаа бол. гарчиг нь нэг л авцалдаа муутай болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button