Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Эпстейнтэй гайхалтай цаг өнгөрүүлсэн тухайгаа ярьсан гэж Билл Клинтон хэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2026.02.27/ Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороонд бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейний талаар мэдүүлэг өгсөн. Тус мэдүүлгийн бичлэг дээр олны анхаарлыг татсан хэд хэдэн зүйл гарсан юм. Тодруулбал АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Эпстейнтэй гайхалтай цаг өнгөрүүлсэн талаараа ярьсан хэмээн Билл хэлжээ.

Билл хэлэхдээ 2002 эсвэл 2003 онд буюу түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацаа нь дууссаны дараа Трамптай гольфын тэмцээнд орсон гэсэн юм. Тэрхүү тэмцээн дээр Трамп Эпстейний талаар ярьжээ. Билл “Намайг Жеффри Эпстейний хувийн онгоцоор ниссэн гэдгийг тэр яагаад ч юм мэдэж байсан. Тэр “Бид хоёр олон жил гайхалтай цагийг хамт өнгөрүүлсэн. Гэвч үл хөдлөх хөрөнгийн гэрээний улмаас муудсан” гэж хэлсэн” хэмээсэн юм. Энэ яриа нь Трамп Эпстейнтэй хамт ямар нэгэн зохисгүй зүйл хийсэн гэж бодоход хүргээгүй гэж Билл хэлсэн байна.

Билл, Трамп нар Эпстейнтэй ойрын харилцаатай байсан. Тэд Эпстейн бэлгийн наймаа явуулж байсан гэдгийг нотлох баримт хараагүй гэх байр суурийг илэрхийлсэн.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ерөнхийлөгч нар иймэрхүү маягаар биесээ матдаг юм байна шд

Холбоотой мэдээ

Back to top button