Эдийн засгийн мэдээ

ЕАЭЗХ-той байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээг ирэх 7-р сараас хэрэгжүүлнэ

Монгол Улс ЕАЭЗХ–той чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12-р сард УИХ-аар батласан.

Хоёрдугаар сарын 9-нд УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчлах үеэрээ хэлэлцээг албан ёсоор байгуулсан бөгөөд ирэх долоодугаар сараас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэ хүрээнд ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг бүртгэх, кодлох ажлыг эхлүүлжээ.ЕАЭЗХ-ны 5 орны 200 сая хэрэглэгчтэй зах зээл рүү 367 нэр төрлийн барааг харилцан гаалийн татварын хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрүүлэхээр хэлэлцээрт тусгасан. Ингэхдээ нийт барааны 97 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Оросд өлсгөлөн болоод л манай мах махан бүтээгдэхүүнийг авахаар болсон..манайхаас оймсноос өөр Евразид зарах бүтээгдэхүүн байхгүй..баахан хямдхан хог дээр оруулж ирж хар массд зарна. Одоо энэ Наша гээд аймаар муу хүнс зардаг дэлгүүр байгаа...

Холбоотой мэдээ

Back to top button