Н.Номтойбаяр: Ерөнхийлөгчийн институцыг парламентаас илүү эрх мэдэлтэй болгох атгаг санаа удаа дараа илэрч ирлээ

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөлд дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр,
Үндэсний дархлаа, үндэсний язгуур эрх ашгийн баталгаа нь нэг хүний эрх мэдэл бус, харин ард түмний сонголтоор бүрдсэн ардчилсан парламент бөгөөд парламентын засаглал нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм.
Энэ бодлогыг удирдлага болгон 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлыг 126 гишүүнтэй болгон өргөтгөж, парламентын засаглалын дархлааг илүү бэхжүүлсэн.
Гэвч 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын зохист тэнцвэр тогтоогүй алдаа засагдаагүй ба Парламент, Ерөнхийлөгчийн институцийн хооронд Шүүх, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн жинхэнэ "ЭЗЭН" нь хэн байх вэ гэсэн эрх мэдлийн далд зөрчил, тэмцэл тасралтгүй өрнөдөг хэвээр байна.
Энэхүү тэмцэл нь Монголын улс төрийн сүүлийн 30 гаруй жилийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Ялангуяа анхны Ерөнхийлөгчөөс хойшхи бүх Ерөнхийлөгч эрх мэдлийн шунал, мөн шударга бусаар хөлжсөн үйлдлүүдийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх айдаст автаж төрийн бүх эрх мэдлийг өөрийн эрхшээлдээ атгахыг эрмэлзэж ирсэн нь нууц биш. Сиймхий л гармагц парламентыг харлуулж, Ерөнхийлөгчийн институцийг парламентаас илүү эрх мэдэлтэй болгох "ХААН" чөтгөрийн атгаг санаархал улс төрийн түүхэнд удаа дараа илэрч ирснийг бид бүгд маш сайн мэднэ.
Энэхүү зөрчил тэмцлийн хүрээнд Монголын ард түмний бүрдүүлсэн парламентын эд, эс болсон Улсын Их Хурлын гишүүдийн санал, шийдвэрт чөлөөтэй оролцох дархлааг сулруулах оролдлогууд гарч ирсэн. Захиалгат хэвлэл мэдээллээр гишүүдийн нэр хүндийг унагах, бүр цаашлаад зохиомлоор эрүүгийн хэрэг үүсгэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрүүд гарч байсан. Монголын улс төрд эрх мэдлийн төлөөх тэмцэл ил тод бодлогын мэтгэлцээнээс илүү далд атгаг санаа, бэртэгчин зан үйлдлээр хөгжиж ирсэн нь үүнийг гэрчилнэ.
"Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй..."-н адилаар миний хувьд ч зарчимдаа үнэнч байж эрх мэдэлтэнтэй зөрчилдсөнийхөө хариуг биеэр амссан хүний нэг. Өнөөдөр ч миний туулсан тэрхүү зам мөрийн эхлэл дээр эрх мэдлийн тэмцлээсээ үүдэлтэй зөрчил, тэмцэлд орсон парламентын гишүүд зогсож байгааг хараад дуугүй өнгөрөх арга алга.
Мэдээж парламентын 126 гишүүнийг өндөг шиг өөгүй гэж би хэлэхгүй. Асуудал бий. Нэр бүхий гишүүдийн гаргасан үг, үйлдэлд олны адил зэвүүцэл ч төрдөг. Гагцхүү миний хувьд хамгийн ихээр зэвүүцэл төрүүлж байгаа зүйл бол асуудал дагуулсан гишүүд эрх мэдэлт хүчтэний өмнө сөгдөн дулдуйдсанаар ивээгдэж, дуулгавартай боол нь болж, харин зарчмын төлөө сөрөн зогссон нь гэсгээгдэж, "хонгилдуулдаг", улмаар аль ч байдлаар барьцаалагдсан парламент бий болж байгаад оршино.
Ийм нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй "Улсын Их Хурлын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах" агуулга бүхий хуулийн төсөл нь гал дээр тос нэмэхтэй адил үр дагавар дагуулж, улс төрийн зөрчил тэмцлийг улам өдөөж, эв нэгдэлд тулгуурласан ардчилсан парламентад төрийг сулруулах аюултай гэж үзэж байгаа тул дэмжихгүй.
"Ёс зүйн алдаа" гэх тодорхой бус, харьцангуй ойлголтоор парламентын гишүүний үг, үзэл бодлоо хүссэн өнгө аясаараа, айдасгүйгээр, чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж, бүрэн эрхийг дуусгавар болгох бололцоо нээгдэх нь улс төрийн дарамт, нөлөөллийн шинэ хэрэгсэл болж хувирах бодит эрсдэлтэй юм.
XVII зуунд Английн хаан парламентын хоёр гишүүнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө цаазалсан түүх бий. Тэр явдал парламентын гишүүдийг айдасгүйгээр үгээ хэлэх эрхийг хуулиар хамгаалах шаардлагыг бий болгосноор "Bill of Rights"-аар парламентын гишүүдийн үг, үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх эрх чөлөөг парламентын засаглалтай улс орнуудад хуулийн хүрээнд баталгаажуулж ирсэн. Ард түмний итгэл, сонголтын илэрхийлэл парламентын гишүүний чөлөөтэй үг хэлэх эрх гэдэг бол манай нийгмийн болоод ардчилсан парламентын дархлааны амин сүнс юм.
Мөн Таны санаачилга бүхий хуулийн төсөлд, "Ёс зүйн алдаа" гэх асуудлыг Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн эцсийн шийдвэрээр шийдвэрлэх зохицуулалт тусгагдсан нь асар их эргэлзээ, хардалт, уур бухимдал төрүүлж байна.
"Нохой зассан эзэндээ янаг" гэх ардын үг бий. Харамсалтай нь зарим тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн гишүүд хууль дээдлэх зарчимд үнэнч байхаас илүүтэй өөрсдийг нь тохоон томилсон улс төрийн эздэдээ үнэнч зүтгэж байгаа мэт харагдах нөхцөл байдал үүсч байгааг өөрийн биеэр гэрчилсэн.
Хэрэв энэ хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан бол миний бие "нохой..." гэж ардын үг эш татаж хэлснийг Үндсэн хуулийн цэц "УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг нохойтой адилтган гутаан доромжиллоо. Энэ бол "ёс зүйн алдаа" хэмээн гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргахыг үгүйсгэх аргагүй.
Парламент сулрах бүрд ардчилал хүчгүйддэгийг, харин нэг хүний эрх мэдэл тэлэх бүрд ард түмний эрх мэдэл хумигддагийг бид өнгөрсөн 30 жилийн улс төрийн үйл явдлуудаас хангалттай харсан. Дэлхийн улс төрийн түүхэнд парламент сулрах бүрд эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч, улмаар дарангуйллын тогтолцоо тогтсон сургамжит жишээ олон бий.
Хамгийн чухал нь хүчирхэг хоёр гүрний дунд оршдог манай Улс сул дорой парламенттай байж хэрхэвч болохгүй. Гадаадын ил, далд нөлөө Монголын улс төрд их, бага хэмжээгээр байдаг нь нууц биш. Парламентын гишүүдийг улс төр, эдийн засгийн зорилгоор хялбархан эрхшээлдээ оруулах боломж бүхий эрх зүйн орчин бүрдэх нь Монголын үндэсний аюулгүй байдалд ч ноцтой хохирол учруулж мэднэ.
Харин Эрхэм Ерөнхийлөгч Та үнэхээр төрийн ёс зүй, сахилга бат, хариуцлагыг сайжруулах парламентын дархлааг улам бэхжүүлэх чин зорилготой бол дараах чиглэлд хамтран ажиллах эрмэлзэлтэй байна. Үүнд:
- Намын төлөвшил ба Боловсон хүчин: Ерөнхийлөгч Таны санаачлан батлуулсан "Улс төрийн намын тухай" хуулийн хэрэгжилтийг ягштал хангаснаар улс төрийн намууд илүү бодлогын болж, үүнийгээ дагаад боловсон хүчний чанар, ёс зүй сайжирна.
- Сонгуулийн шүүлтүүр: УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар иргэдийн хяналтыг сайжруулж, нэр дэвшигчдийг сонгогдохоос нь өмнө сайтар шүүдэг тогтолцоо руу шилжих.
- Иргэдэд төлөөллөө өөрсдөө сонгох эрхийг нь үлдээх: Гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Цэцийн цөөн гишүүн бус, тухайн гишүүнийг сонгосон иргэд нь "Recall election" буюу эгүүлэн татах санал хураалтаар шийддэг болох.
- Институцийн хараат бус байдал: Шүүх, Прокурор, Аудит, АТГ-ыг улс төрийн аливаа нөлөөллөөс ангид байлгах эрх зүйн баталгааг бүрдүүлэх.
- Сонгодог парламент: Ерөнхийлөгчийг дотоод улс төрөөс ангид, гадаад харилцааны бодлого руу чиглэсэн, хязгаарлагдмал эрхтэйгээр парламентаас сонгогддог тогтолцоо руу шилжих тус тус саналуудыг дэвшүүлж байна.
Эцэст нь хэлэхэд, миний илэрхийлсэн энэхүү байр суурь нь зөвхөн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэх дан зорилготой бус юм. Харин хөгжил дэвшлийг хүссэн ард иргэдийнхээ итгэлийг хүлээн Улсын Их Хуралд сонгогдсон бүх гишүүдэд хандан нэгийг эргэцүүлж бодох, алдаа дутагдлаа засах, төрийн ажлыг илүү хариуцлагатай, ажил хэрэгч байдлаар авч явах учиртайг бүгд санах ёстой гэдгийг чин сэтгэлээсээ хэлэхийг хүсэж байна” гэжээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zuv. Khurelsukh hulgaichiig impeachment hiiy.
Demjine !
ер нь бол тийм
Hurelsukh parlament ruu dairah ged baigaag boliulah heregte. UIH oluulaa yeronhiilogchiin sanaarhlig humih erh baina. Ooriig n hugatsanaas n omno buulgah huuli batalchihach. UIH gishuud ruu duraaraa haldah geed baigaa n taalagdahgui baina.
Ер нь Монгол Улс заавал Ерөнхийлөгчтэй байх шаардлагатай юу? Парламент, гүйцэтгэх засаг 2 хангалттай бус уу?
Үнэн
Эрүүгийн элемент их хуралд оруулдаг манайхан лут шүү
Тагжгар отгонбаатарын дотны найз Хүрэлсүхийн хугацаа дуусна аа.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Үнэн л хэлж байна. Хүүк Учрал нар их даварч байна. Номтой ч тэгээд зоос ихтэй хүн зоригтой л байх юм биз дээ, гэхдээ танай худ Сү.Батболд гол санхүүжүүлэгч, цаад Хүүкийн чинь босс нь биз дээ. Худдаа хүнээ татаж ав, давраад байна гэж хэл
Комунизм яаж эхэлсэн талаар дээр үеийн орос киноонд гардаг шиг яг тэр аргаар явж байна. Эхлээд нээх сүржин бага боловсролтой гаруудыг цэнэглээд тавьчихна. Тэд улсын эрх ашиг нэрээр хувийн хэвшилрүү анархизм хүч түрээд түүндээ цолны араас явдаг хүчний нөхдүүдийг ашиглаад дараа нь нийтээр нь агшиж эхэлмэгц л эзэн биегүй нууц гэх зүйлээр гадны эрх ашиг ороод ирдэг шүү . Зүгээр л тэр үеийн орос киноог үзчих одооны залуус минь. Ухаарах хугцаа бага босгондээр чинь ирчихсэн
Хуцдаг хог шүү. МУ ын ерөнхийлөгч нийт ард түмнээс сонгогдох ёстой. Парламентаас сонгогдоно гэдэг нөгөө жагсаалтын гэх мануухайнуудаас сонгогдоно гэсэн үг. Тэгэхээр мануухай ерөнхийлөгчтэй болно гэсэн үг. Том тэнэгтдэг байна шдээ.
Номтойбаяр бол өлөн баяны тэнэг эрх хүүхэд. Гэрийн үйлчлэгч, цэвэрлэгч мэт ядарсан эмэгтэйчүүдийг хүчинддэг, хөдөөгийн малчныг дайрч алдаг, найз нөхдөө агсамнан зоддог, хар тамхи хэрэглэдэг гаж амьтан. Ийм хүн луйвраар олсон эд агуурсаар хамгаалах гэж УИХ гишүүн болсон. Гутамшигт амьтан.
Энэ хүн л харин шийртэй байгаамдаа.Хүүк парлемэнтээсээ эхлээд монгол улсыг хуульгүй хаан мэт захирч байгаамдаа.монгол улс 1харахад Америк шиг 1 харахад орос шиг 1 харахад хятад шиг 1харахад африк шиг 1 харахад 1940 өөд оны итали шиг байгаамдаа.энийг тэгээд Хүүкизм гэх үү
ERGUULEN TATAX XUULIIG BUREN DEMJIJ BAINA. BAIX YOSTOI XUULI SHUU. ERONXIILOGCCH XUULI SANAACHILJ BOLOXGUI GESEN YAMAR HUULI BNA XELEED OG.ERONXIILOGCHIIN TUMEN ZOV DEMJIJ BNA
Энэ бичсэнээс үзэхэд Номтойбаярын зөвлөхүүд сайтай юм шиг байна. Сайн хэлсэн байна. Зарим улсын парламeнтын гишүүд зодолдоод байж байдаг юм билээ, Монголд тэгвэл ёс зүйн зөрчил гээд шууд татахнээ
кккккк Хариуцлага хүлээдэг, ард иргэд эргүүлэн татдаг байх ёстой юм. 4 жил дураарай дургиж хүн доромжлож гүтгэдэг байж болохгүй. Энэ ард иргэд хүүхэд залуучуудад муу үлгэр дурайлал үзүүлж байна. Ажлаа хийж чадахгүй бол дараагийн хүн орж ирдэг байх ёстой