Нийгэм мэдээ
Бугын сүргийг уулын бүс рүү тууж гаргав

Богдхан уулын Хүүшийн аманд хэд хоног саатаад байсан бугын сүргийг уулын бүс рүү буцаан тууж гаргалаа.
Хүүшийн аманд ойрын өдрүүдэд буга орж ирсэн нь иргэдийн анхаарлыг татаад байсан юм. Байгаль хамгаалагчдын зүгээс амьтдын аюулгүй байдлыг хангах, хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс холдуулах зорилгоор зохион байгуулалттай арга хэмжээ авч, сүргийг байгалийн жам ёсны амьдрах орчин руу нь буцаасан байна.
Мэргэжлийн байгууллагын зүгээс зэрлэг амьтдад гар дээрээс хоол өгөхгүй байх, хэт ойртож үргээхгүйг зөвлөв. Зэрлэг амьтанд тэжээл өгөх нь тухайн амьтны байгалийн зан төлөвт сөргөөр нөлөөлж, хүнээс хамааралтай болгох, цаашлаад амь насанд нь эрсдэл учруулах шалтгаан болдгийг анхаарууллаа.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ асуудлыг буга болоод түүнийг мэдэх хүмүүсийн үгийг анхааралтай хараарай
үхэр адууг хотоос бүрэн гаргах хэрэгтэй.
залхуу малчид хот уруу малаа оруулаад хаячихдаг өөрсдөө өвс тэжээл бэлтгэхгүй гэртээ нийгмийн даатгал аа маниар төлүүлчихээд гэдсээ илээд хэвтэж бн.
хотод орсон мал зам талбайг бохидуулах эвдэх. автын хөдөлгөөнд саад учруулж бн
Хөөж гаргах өөр нутагт шилжүүлэх хэрэгтэй. Зэрлэг амьтан хүний оролцоогүй байгалдаа амьдрах ёстой. Болохгүй бол давсан сумаар буудаж хүнээс холдуулж болно.