Ойрх дорнодын дайн: Ираны зэвсэгт хүчин Катар, Израил, АНЭУ руу олон тооны пуужин харважээ
Пүрэв гарагт /2026.03.05/ Ойрх дорнодын дайн зургаа дахь өдрөө үргэлжилж, Иран Катар, Израил, АНЭУ руу олон тооны пуужин харвасан байна. Иран Катарт руу илгээсэн цохилт дайн эхэлсэн өдрөөс хойших хамгийн том цар хүрээтэй нь байв. Катарын агаарын довтолгооноос хамгаалах систем Ираны харвасан бүх пуужинг амжилттай устгасан гэж “Euro News” агентлаг мэдээлжээ. Израил пүрэв гарагт Иран болон Ливанд үргэлжлүүлсэн цохилт өгсөн байна.
Өчигдөр болсон өөр нэгэн томоохон явдал гэвэл АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Доналд Трампын дайны эрх мэдлийг хязгаарлах тухай хуулийн төсөл дээр санал хураав. Бүгд найрамдах намынхан олонх статустай Төлөөлөгчдийн танхим мэдээж тус хуулийн төслийг дэмжээгүй. Хэдэн хоногийн өмнө Сенатын танхим санал хураахдаа мөн дэмжээгүй юм.
Дайн зарлах эрх зөвхөн АНУ-ын Конгресст л байдаг. Ийм учраас Конгресс дахь Ардчилсан намын хууль тогтоогчид болон Бүгд найрамдах намын цөөн хэдэн гишүүн Трампын мөргөлдөөн үүсэж буй явдлыг нь хязгаарлах зорилготой тус хуулийн төслийг баталсан юм. Сенатын танхим санал хураасны дараа тус хуулийн төслийг дэмжигчид бууж өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн дайн хэдэн долоо хоног үргэлжилбэл Трампын туслахуудыг олон нийтийн өмнө мэдүүлэг өгөхийг шаардана гэж дэмжээгүй санал өгсөн Бүгд найрамдах намын зарим гишүүн хэлсэн байгаа.
Трамп пүрэв гарагт /2026.03.05/ “Reuters” агентлагт хэлэхдээ Ираны дараагийн удирдагчийг сонгох ажилд АНУ оролцох ёстой гэж хэлжээ. Мөн Ирак дахь Курдын хүчин Иран руу нэвтэрч довтолвол гайхалтай байх болно гэж тэр хэлсэн байна. Ираны төрийн эрхэнд Дээд удирдагч агсан Аяатолла Али Хамэнэйн хүү Можтаба Хамэнэй гарах магадлалтай гэж эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл Трамп Можтаба Алиг залгамжилна гэж бодохгүй байна хэмээжээ.
Тэр “Ираныг хэд удирдах вэ гэдгийг сонгох үйл явцад оролцохыг хүсэж байна. Ингэснээр бид таван жил тутам Иран руу буцаж очоод дахин дахин нэг зүйлээ давтан хийх шаардлагагүй болно. Ард түмэн болон улс орныхоо төлөө сайн ажиллах хүн сонгогдоосой гэж хүсэж байна” гэсэн юм.
1953 онд АНУ Ираны Ерөнхий сайд Мохаммад Моссадэгийг түлхэн унагааж, Шах Мохаммад Реза Палави тус улсын хаан болсон. Ерөнхий сайд Мохаммад улсынхаа газрын тосны салбарыг төрийн өмчдөө авсны дараа уг явдал болсон байдаг. Трамп Ираны дараагийн удирдагчийг сонгох ажилд АНУ оролцох ёстой гэж хэлсэн нь 1953 оны үйл явдлыг санагдуулам зүйл байлаа.
Эх сурвалж: Reuters, Euro News








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лалрын янкууд тусгаар улсын дотоод хэрэгт оролцоно гэнээ даварсан цагаачдын үлдэгдлүүд удахгүй тамдаа шатнаа
Тэнэгтээд бай. Эдгээр улсад буй АНУгийн цэргийн бааз руу харвасан.