СПОРТ

"Скинни кап 2018" анх удаа тэргэнцэртэй сэлэмний төрлөөр зохиогдлоо

"Скинни кап 2018" Монголын туялзуур сэлэмний холбооны намрын сорил тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай зохиогдлоо. Энэ удаагийн насанд хүрэгчдийн дунд зохион байгуулсан тэмцээнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцсон юм. Нийт 6 клубийн 93 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос 12 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа.

Туялзуур сэлэмний сорил тэмцээний тэргэнцэртэй эрэгтэй төрөлд Б.Эрдэнэтөгс алт, Б.Жигмэддорж мөнгө, Б.Даваасүрэн, Н.Булган нар хүрэл медаль, тэргэнцэртэй эмэгтэй төрөлд Ч.Тунгалагтуяа алт, Б.Сэлэнгэ мөнгө, Б.Мөнгөнцэцэг хүрэл медалын эзэд боллоо.

Эрэгтэй төрөлд "Улаанбаатар Сити" клубийн тамирчин У.Маргад-Эрдэнэ алт, "Дуэль" клубийн тамирчин Э.Төгсбаяр мөнгө, "Хангарьд" клубийн тамирчин Ц.Жигжидсүрэн, "Флеш фенсинг" клубийн тамирчин Э.Нямлхагва хүрэл медаль хүртсэн юм.

Харин эмэгтэй төрөлд "Уурхайчин" клубийн тамирчин Б.Амарзаяа, "Улаанбаатар Сити" клубийн тамирчин Г.Халиунаа мөнгө, "Флеш фенсинг" клубийн тамирчин О.Анударь, "Дуэль" клубийн тамирчин О.Золбоо хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний хаалтын ажиллагаанд МТСХ-ны Ерөнхийлөгч Г.Дашням, дэд Ерөнхийлөгч Б.Баттулга, С.Бат-Ерөөл, Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Үнэнбүрэн, “Скинни Студио” компанийн гүйцэтгэх захирал Г.Золбоо, Монголын Паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцож тамирчдад шагналыг нь гардуулж, амжилт хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-11 11:30

Buy Cheap Nexium Online [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Kamagra Airport Security Levitra Lower Back Pain Original Kamagra 100mg O

Холбоотой мэдээ

Back to top button