Гадаад мэдээДЭЛХИЙ

BLACKPINK хамтлагийн “Deadline” цомог шинэ рекорд тогтоожээ

БНСУ-ын алдарт BLACKPINK хамтлагийн “Deadline” мини цомог эхний долоо хоногт 1.77 сая хувь борлогдсон гэж “YG Entertainment” баасан гарагт /2026.03.06/ мэдэгдсэн байна. Энэ нь эмэгтэй К поп хамтлагийн ямар нэгэн цомог эхний долоо хоногтоо хамгийн их хувь борлогдсон рекордыг шинэчилжээ.

“Deadline” нь эхний өдрөө 1.46 сая хувь борлогдож эмэгтэй К поп хамтлагийн рекордыг мөн шинэчилсэн юм. Өмнөх рекордыг 2023 онд Aespa хамтлаг гаргасан “My World” мини цомог эзэмшдэг байжээ. Таван дуутай “Deadline” цомог цацагдсан даруйдаа “iTunes” чартыг 38 бүс нутагт тэргүүлж, “Billboard”-ийн 200 жагсаалтад 6-р байранд орох төлөвтэй байна. Тус цомог дээрх “Go” дуу нь BLACKPINK хамтлагийн дөрвөн гишүүн хамтран бичсэн анхны уран бүтээл гэдгээрээ онцлог аж. “Go” дууны клип цацагдахдаа Youtube платформын дэлхийн хамгийн их үзэлттэй видеонуудын нэг болж одоогийн байдлаар 42 сая хандалт авсан байна.

Эх сурвалж: Korea Herald

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button