НИЙГЭМНийгэм мэдээ

Баруун-Урт суманд 0,07 га газраа авахаар олон өдөр дугаарласны эцэст 326 иргэн л өргөдлөө өгч амжжээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 445 нэгж талбарт өмчлөлийн газар авах иргэдийн хүсэлтийг өчигдөр буюу энэ сарын 9-ноос авч эхэлсэн. Уг ажилтай холбоотойгоор аймгийн засаг даргын захирамжийн дагуу Баруун-Урт сумын ЗДТГ-аас 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийн зүгээс иргэдийг мэдээллээр хангах үүднээс өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын зургаанд иргэдэд газар олгох мэдээллийг өгчээ. Гэтэл тухайн сумын иргэд газар өмчлөх хүсэлт хүлээн авах баршил болох "Сүхбаатар тохжилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын байрны гадна өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн дараалж эхэлжээ. Улмаар иргэд өөрийн дарааллаа алдахгүйн тулд гадаа хонох, олноороо дараалах зэрэг асуудлууд үүссэн байна.

Иргэд өнгөрсөн баасан гарагаас эхлэн урт дараалал үүсгэсэн бөгөөд зарим иргэд 2-3 шөнө гадаа хонож дугаарласан нөхцөл байдал үүссэн. Гэвч батлагдсан журмын дагуу 445 нэгж талбарт буюу эхний 445 хүсэлтийг хүлээж авах боломжтой талаар ажлын албанаас мэдээлсэн. Тэгвэл газар олголт шөнийн 02 цагийн үед дууссан бөгөөд 326 иргэн 445 байршилд газраа сонгож дуусчээ.

Ажлын албаны зүгээс газар олголтыг тэгш, хүрэлцээтэй олгох зорилгоор нэг өрх нэг л газар өмчлөх өргөдөл өгөхийг уриалж байгаа хэдий ч зарим иргэд хүүхдийнхээ болон хамаатан садныхаа нэр дээр өргөдөл өгөх тохиолдол гарч байгаа аж. Тухайлбал, нэг иргэн хамгийн ихдээ долоон байршилд газар өмчлөх хүсэлт өгсөн тохиолдол гарчээ.

Мөн хоёр өдөр гадаа хонож дараалсан ч өргөдлөө өгч чадаагүй иргэд цөөнгүй байгаа бөгөөд ажлын хэсгийн гишүүд өөрсдийн садан төрлийн хүмүүсээ дараалал дайруулж оруулж байна гэх хардлага үүсжээ. Улмаар мэдээлэлд ойр төрийн алба хаагч болох аймгийн газрын албаны жолооч өөрийн болон ойр дотны иргэдийн нэр дээр наториатаар итгэмжлэл хийлгэж долоон газар авсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн. Уг асуудалд олон цагаар гадаа дараалж буй иргэд шүүмжлэлтэй хандсан бөгөөд эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэгвэл эдгээр асуудал болон газар олголтын талаар Баруун-Урт сумын засаг даргын орлогч, газар өмчлөх ажлын хэсгийн ахлагч А.Ганхүүгээс тодрууллаа.

-Төрийн алба хаагчид ёс зүйн хүрээнд газар өмчлөхөөс сайн дураараа татгалзсан-

Тэрбээр "Ажлын хэсэгт тухайн иргэний ирүүлсэн өргөдлийг засаг дарга хянаж үзэн олгосны дараагаар иргэд өмчилж авсан газартаа хашаа татаж шинэ суурьшлын бүс болгохыг зөвлөсөн. Ирэх жилүүдэд мөн газар өмчлүүлэх ажил үргэлжилнэ гэдгийг аймгийн засаг дарга илэрхийлсэн. Тиймээс энэ удаа газар олголтод хамрагдаж чадаагүй иргэд дараа жилээс газар өмчлөх боломжтой. Зарим иргэдийн зүгээс "шинэ наадмын талбай орчмын газрыг ямар учраас өгөхгүй байгаа юм. Танил талаа ашиглаад дуудлага худалдаагаар зарсан" гэх хардлага байх шиг байна. Энэ асуудалд тайлбар хийхэд зарсан зүйл байхгүй, ирэх жилүүдэд Баруун-Урт сумын тэлж хөгжих бүсийг тодорхойлж тухайн газруудад сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Бид газар олголтыг шударга ил тод явуулах үүднээс өргөдөл хүлээн авч байгаа өрөө рүү ажлын хэсгийн тусгай мандаттай 10 гишүүн болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчдыг нэвтрүүлсэн. Мөн өргөдөл хүлээн авах процессыг шилэн, нээлттэй явуулах үүднээс орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын дотогш нэвтрүүлж шууд дамжуулалтыг хийж ажиллаж байна. Зарим иргэд бичиг баримтаа дутуу бүрдүүлж ирсэн учир буцах тохиолдол цөөнгүй ажиглагдсан.

-Ойр дотнын хүмүүсийнхээ нэрээр итгэмжлэл хийлгээд ирсэн иргэнд бид нар газар өгөхгүй байх эрхгүй байхгүй юм байна лээ. Хуулийнхаа хүрээнд өгөх ёстой юм байна. Тиймээс нэг иргэн олон газар өмчлөх хүсэлт өгөхийг бид нар хориглох эрхгүй болж байгаа юм. Иргэд өөрсдөө ёс зүйтэй хандаж нэг иргэн нэг газар гэсэн уриалгыг бид зөвлөж санал болгосоор байгаа. Мөн төрийн алба хаагчид ёс зүйн хүрээнд газар өмчлөхөөс сайн дураараа татгалзсан. Харин газрын албаны жолооч гэх иргэнийг долоон газар өмчлөх өргөдөл өгсөн гэдгээр нь буруутгаж болохгүй. Хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Гэхдээ ёс зүйн асуудал л яригдах байх. Газар олгох эцсийн шийдвэрийг аймгийн засаг дарга олгоно. Бид иргэдээс өргөдөл хүлээн авч аймгийн засаг даргад хүлээлгэн өгөх л ажил хийнэ" гэлээ.

Газар өмчлөх ажлын хэсгийн гишүүн гэр бүлийнхээ нэр дээр газар өмчлөх өргөдлийг хамгийн эхэнд өгсөн асуудал гарсан. Улмаар иргэд ажлын хэсгийн гишүүн давуу байдлаа ашиглан газар өмчиллөө гэх шүүмжлэлийг дагуулсан. Цахим үндэстэн гэх тодотголтой иргэд нь өвлийн хүйтэнд газар өмчлөхийн төлөө хонон өнжиж байгаа юм.

Тэгвэл Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбатаас уг асуудлаар тодруулахад "Газрын эрэлт их байгаа учраас иргэд хонон өнжин дугаарлаж байна. Энэ үеэр төрийн албан хаагч давуу эрхээ ашиглан олон газар авсан асуудалд иргэд бухимдаж байх шиг байна. Мөн иргэд ойр дотнынхоо хүмүүсийн нэрээр итгэмжлэл хийлгэж олон газар авах асуудлууд гарсан. Энэ мэт газар өмчлөх эрэлт их байгаа учраас бид ирэх жил энэ удаагийнхаас хоёр дахин их газар олгоно. Тиймээс иргэдийг хүлээцтэй байхыг уриалж байна. Иргэд газар өмчлөх өргөдлөө өгснөөр шууд газрыг өмчилнө гэсэн үг биш. Өргөдлийг хуулийн байгууллагууд шалгаж зөрчилгүй гэж үзвэл аймгийн засаг дарга хянаж үзээд ямар нэгэн зөрчилгүй гэж үзвэл газар өмчлөх эрхийг олгоно. Цаашид бид газрын хуулийг шинэчлэхгүй бол цахимаар газар олгох боломжгүй. Газар олгох мэдээллийг бид гурван хоногийн өмнө зарласнаар иргэд дараалал үүсэх нөхцөл боллоо. Энэ нь зохион байгуулалтаа муу хийсэн бидний буруу гэж хүлээн зөвшөөрч байна" хэмээлээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Online-р өгч байгаа. Өргөдлөө. Итгэмжлэх хамаагүй эцсийн бүртгэл чинь бүгд тусдаа нэг эзэнтэй бол болно. Зарим хүмүүс газраа авахгүй чи авбал ав гэхээр итгэмжлэх бариад очих байх. Ийм тохиолдолд ялгахад бэрх учраас яаж сонгон шалгаруулалтаа хийдгээс шалтгаалж нөлөөлж болно. Хурдан өмчлөх газраа бүх хүнд олгож дуусгамаар байна. Газрын алба ажлаа маш муу хийж байна. Ерөөсөө мэдээлэл байхгүй ойлгомжгүй байдаг. Мөн газрын албаны цахим зүйлүүд нь төгс биш жоохон хүүхэд хийсэн юм шиг хуудас байдаг. Хаана ямар газар олгож буй зураг бүс тус бүрээр тавивал хүн хараад өргөдөл тэнд өгөх үү эсвэл өөр аймагт өгөх үү бодож сонгоно. Мэдээлэл байхгүй одоогоор зөвхөн засаг захиргааны нэгжээр л хуваачихсан харагдаж байсан. Жишээ нь тэр ЗЗНэгж нь шигүү шинээр газар олгох боломжгүй байхад төдөн өогөдөл бий гэж харуулж байсан. Уг нь өмчлөх эсвэл эзэмших газрын зураг харагдаад тэнд очерын хэдэд буй нь харагдах ёстой. Газар өгөх гэж буй бол сарын өмнөөс мэдээлэх хэрэгтэй байна . Эсвэл хурлаар шийдвэр гаргасан өдрөөс мэдээлбэл хүмүүст бодох цаг байна.

Зочин
Зочин

Ийм удаан ажиллаад байвал одоо ажиллаж буй зарчмаа өөрчилж газрын албыг буулгаж эсвэл аймаг сумын эрх мэдлээс гаргаж шууд нэгдсэн журмаар гялс өмчилж болно. Зарим нь газраа авч чадахгүй үхэж байна. Хэтэрхий удаан ажиллаж байна. Мөн хуулиа засч эзэмшиж буй газраа хувь хүн өмчлахийг хоригло . Уг заалт нь анх улаанбаатар болон айиаг сумын төвд гэр хороололд амьдардаг хүмүүст хашаагаа өмчлах зориулалтаар хийсэн. Гэвч тухайн үеиинхээ гэр хорлоллын байршлаа тод заалгүй ерөнхий баталснаас болж зальтай хэд нь газар эзэмшинэ гэж аваад дараа нь уг заалтыг ашиглаж өмчилж аваад дараа нь уг газраа 10 хуваагаад зарна гээд зар тавьдаг. Зар харвал андашгүй зэрэгцээ байрлалтай газар бий. Энэ нь тэгш эрхийн зарчмыг зөрчиж байна. Хүмүүсийн сонирхсон газар нэг хүн 10 айлын газар эзэмшинэ гэж авах буруу. Зараас харвал тийм нотлох баримт зөндөө олдоно. Өөр нэг асуудал нь газрын албаны хүмүүс мэдээлэлд ойрхноороо газар аваад байдаг тал бий. Гэтэл хэрвээ хувьцаатай холблотой салбар бол ингэж дотор нь ажилладгаа мэдээлэлд ойр бхйдгаа ашиглавал албан ёсоор гэмт хэрэгт тооцдог. Үүнийг цэгцлэх хязгаарлах хэрэгтэй. Хүмүүс 10 жил өргөдлөө өгөөд авсангүй байхад газрын албаны залуухан шинэ ажилтан шууд ашигтай байршилд газраа аваад хоёр давхар хаусаа барьжээ гэсэн бхйлээ.

Зочин
Зочин

Хүмүүс 2 3 шөнө гадаа хоноод газар авах гэж дугаарлаж байхад зарим нь итгэмжлэлээр олон газар авах боломжтой байгаа нь өөрөө системийн асуудал юм шиг харагдаж байна ийм зүйл байхад иргэд шударга гэж итгэхэд хэцүү

Зочин
Зочин

ene bol manai ulsad olon jil davtagdaj bgaa asuudal neg hun olon hunii neriig ashiglaad gazar avdag harin jiriin irged honoj duugaarladag ene bol zugeer l huuliin tsoorhoi

Зочин
Зочин

Хууль зөрчөөгүй ч ёс зүйн асуудал гэж хэлээд өнгөрөх нь их амархан тайлбар юм шиг санагдаж байна олон хүн хүйтэнд хонож байхад зарим нь долоон газар авна гэдэг шударга санагдахгүй байна

Зочин
Зочин

neg hun 7 gazar avsan gej yarij baina gehdee huuliaraa bol bolomjtoi gej baina tegvel ene huuliig ni oorchloh heregtei yum bish uu

Зочин
Зочин

Иргэд хоёр гурван шөнө хүйтэнд хонож байхад зарим хүмүүс танил талаараа давуу байдал эдэлж байгаа юм шиг харагдах нь л хүмүүсийг бухимдуулж байгаа байх

Зочин
Зочин

hunii ner deer itgemjlel hiilgeed olon gazar avah bolomj baidag bol ene bol uneheer shudarga bus system baina shuu

Зочин
Зочин

Төрийн албан хаагчид сайн дураараа татгалзсан гэж ярьж байгаа ч хүмүүсийн хардаж байгаа шалтгаан нь ойлгомжтой байна илүү ил тод систем хэрэгтэй

Зочин
Зочин

gazar olgolt iim archaagui duugaarlaltai baih heregtei yu digital uls geed yaridag shuu dee

Зочин
Зочин

Хүмүүс газар авахын тулд өвлийн хүйтэнд хонож дугаарлана гэдэг 2026 онд байж боломгүй дүр зураг шиг санагдаж байна

Зочин
Зочин

iim yum boloh buriid huuliin daguu geed tailbar hiideg gehdee irgediin huvid bol shudarga sanagdahgui l baina

Зочин
Зочин

Gazar olgolt iim archaagui duugaarlaltai baidag ni l hamgiin tom asuudal ene buhniig tsahimaar shiidej bolno shuu dee

Зочин
Зочин

Хэрвээ нэг хүн долоон байршилд хүсэлт өгч болдог юм бол нэг өрх нэг газар гэсэн уриалга зүгээр л үг төдий юм байна

Зочин
Зочин

hunii ner deer itgemjlel hiilgeed gazar avah bolomj baigaa bol teriig ni ashiglah hun zunduu garna shuu dee

Зочин
Зочин

Иргэд өөрсдөө ёс зүйтэй бай гэж уриалах биш системээ өөрчлөх хэрэгтэй юм шиг харагдаж байна

Зочин
Зочин

neg taldaa irged 2 3 shunu honoj duugaarlana nogoo taldaa zarim ni heden gazar avna ene bol l humuusiig uurluulna

Холбоотой мэдээ

Back to top button