Хэргийн мөрөөр: Б.Баатарыг ТЕГ, ЭЦА, АТГ-аас 12 хүртэлх жилийн хорих ялтай долоон зүйл ангиар шалгаж байна
Агуулгын хураангуй
Л.Оюун-Эрдэнийн ах, “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатарыг өдгөө АТГ, ЭЦА, ТЕГ-аас Эрүүгийн хуулийн нийт долоон зүйл ангид хамаатуулан шалгаж байна. Одоогоор ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, Б.Баатар "Монгол хан" жүжгийнхээ гэрээ зурах ажлаар Голланд улсад явна.
Найруулагч Б.Баатарын хамааран шалгагдсан хэргүүдийг Эрүүгийн хуулийн зүйлчлэлээр нь жагсаавал,
- АТГ: Эрүүгийн хуулийн 22.1, 22.8, 22.9, 22.10-р зүйл ангиар,
- ЭЦА: Эрүүгийн хуулийн 18.6, 18.3-р зүйл ангиар,
- ТЕГ: Эрүүгийн хуулийн 19.9.1-р зэрэг долоон зүйл ангиар Б.Баатарыг мөрдөн шалгаж байгаа аж.
Хэргүүдийг ерөнхий агуулгаар нь харвал,
- Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн найз охиндоо бэлэглэсэн гэх цүнх, бөгжийг худалдан авсан эх үүсвэр,
- Л.Оюун-Эрдэнэд үнэтэй цаг бэлэглэсэн гэх асуудал,
- "Гэрэгэ" барилгын 14, 15 дугаар давхруудыг "дээрэмдэж" авсан гэх үндэслэл,
- Оюутолгойн 20 сая ам.долларыг ашигласан гэх ХЗДХ-ийн сайдын мэдэгдлээр,
- Батлан хамгаалахын сайд Л.Батлутыг "ЭОТ-оос 7 тэрбумыг авч Херо студиэ тохижуулсан гэх чуулганы хуралдааны үеэр хэлсэн үг,
- "Эко интернэшнл" тауэрын дэргэд баригдаж буй шинэ барилгыг Б.Баатар санхүүжүүлсэн гэх иргэний гомдол мэдээллээр,
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хамаарах газрын асуудлаар,
- "Зэс эрдэнийн хувь" компанийг авсан гэх мэдээлэл,
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ургийн мод, хамааралтай байж болох хаус хороолол зэргээр видео шторк цацсан зэрэг агуулгууд багтаж байгаа аж.
АТГ, ЭЦА, ТЕГ-ын шалгаж буй эдгээр зүйл ангиуд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, үндэсний эв нэгдлийг бусниулсан зэрэг тодотголуудтай. Ихэвчлэн төрийн өндөр албан тушаалтнуудыг Эрүүгийн хариуцлагад татдаг зүйлчлэлүүд байна.
Агуулгын дэлгэрэнгүй
Найруулагч Б.Баатарыг шалгах болсон шалтгаан, мөрдлөг эхэлсэн хугацаа, холбогдсон хэргийн хуулийн заалт, процесс хаана үргэлжилж буйг доор өгүүлнэ.
Хамгийн сонирхолтой буюу, сүүлд үүссэн хэргийн зүйл ангиас хөөж бичье.
-ТЕГ-аас 5-12 жилийн ялтай зүйл ангиар Б.Баатарыг монголд байхад нь дууджээ-
- Б.Баатарыг Эрүүгийн хуулийн |ЭХ|-ийн 19.9.1 Үндэсний эв нэгдлийг бусниулах гэх заалтаар яллагдагчаар татсаныг гэрчлэх прокурорын мэдэгдэх хуудас цахим орчинд цацагдсан.
Зүйл ангийг тодруулбал, "Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэх зохицуулалттай.
Хачирхалтай нь, яг энэ зүйл ангиар Б.Баатарыг 2014 онд ТЕГ-аас шалгаж байсан. Шалгагдах болсон шалтгаан нь тухайн үед цацагдаж, нийгэмд дуулиан тарьсан "Тусгаар тогтнол" нэвтрүүлэгтэй холбоотой гэх. Шалгаж байх үедээ хэд хэдэн удаа Б.Баатараас мэдүүлэг, тайлбар авсан. Гэвч хэргийн үйл явц прокурор, шүүхэд шилжээгүй. Тэндээ намжсан байдаг.
Гэтэл хоёр дахиа "Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэх зүйл ангид холбогдуулан шалгаж эхэлжээ. Ингэхдээ |2026.02.27|-нд Б.Баатарыг Увс аймагт "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн зураг авалттай явахад нь дээрх зүйл ангид холбогдуулан гэрчийн мэдүүлэг өгөх шаардлагатай буйг ТЕГ-аас танилцуулжээ.
Харин Б.Баатарын хувьд Увс аймгаас ирмэгцээ "Монгол хан" жүжгээ Европ-д толилуулах гэрээ үзэглэхээр хилээр гарсан байна. Яг одоогийн байдлаар Голланд улсад яваа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Тэрбээр тухайн гэрээг үзэглэж дуусмагцаа Монголд ирж, ТЕГ-т ЭХ-ийн 19.9.1-р заалтад холбогдох хэрэгт мэдүүлэг, тайлбар өгөх хүсэлтээ хуулийнханд өгсөн гэгдэж байна.
Одоогийн байдлаар ТЕГ-аас "Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэх зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй. Мөн яллах дүгнэлтээ албан ёсоор гардуулаагүй байгаа аж.
АТГ-аас албан тушаалтны гэмт хэргийн зүйлчлэлээр хувийн хөрөнгө, санхүү чиглэлд шалгаж байна
- ЭХ-ийн 22.1: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах - 12 жил хүртэлх хорих ялтай
- ЭХ-ийн 22.8: Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах - найман жил хүртэлх хорих ялтай
- ЭХ-ийн 22.9: Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах - найман жил хүртэлх хорих ялтай
- ЭХ-ийн 22.10: Үндэслэлгүйгээр хөрөнгөжих - найман жил хүртэлх хорих ялтай дөрвөн зүйл ангиар шалгаж буй.
ЭХ-ийн 22.1, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангиар шалгаж эхэлсэн хугацаа нь |2025 оны 09 сар|, үндэслэл нь төсвийн хөрөнгөөр "Монгол хан" жүжгийг санхүүжүүлсэн гэх. Энэ хүрээнд Б.Баатараас нэг удаа тайлбар авч, санхүүгийн тайланг нь баримтаар авчээ. Уг зүйл ангид холбогдох мөрдөн шалгалт өдгөө АТГ дээр үргэлжилж байна.
Харин |2025 оны 10 сар|-аас эхлэн ЭХ-ийн 22.8, 22.9, 22.10-р зүйл заалт тус бүрд хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн байна.
Б.Баатарыг шалгаж буй агуулгаар АТГ-аас тодруулахад "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа. Одоогийн байдлаар хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгалт үргэлжилж байна. Байцаалт аваагүй, мөн ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй" гэх мэдээллийг өглөө.
Эргэн сануулахад, "Монгол хан" жүжгийг Соёлын яам санхүүжүүлсэн гэх агуулга дээр холбогдох хүмүүс дараах тайлбарыг өгч байсан юм.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Ч.Номин сайдын 2024 оны нэгдүгээр сарын 30-ний өдрийн тогтоолд “Монгол хаан” жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гээд баталчихсан. Энэ Үндэсний хороог Л.Оюун-Эрдэнэ байгуулсан" гэв.
Харин үүнд Соёлын сайд асан Ч.Номин “Тамгагүй төр” жүжигт улсын төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй болохыг удаа дараа мэдэгдэж байна” гэсэн хариу тайлбар өгсөн.
Мөн найруулагч Б.Баатар “Монгол хаан” жүжгийг |2023.11.17 - 2023.12.02|-ны хооронд Лондон хотын Coliseum театрт тоглосон. Ч.Номин сайдын тогтоол |2024.01.30|-ны өдөр гарсан. Монгол Улс-ИБУИНХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2023 онд болоход хоёр орны соёлын солилцооны томоохон жишээ болгож манай жүжгээр үнэгүй сурталчилгаа хийлгэсэн. Бид төрөөс нэг ч доллар авалгүй Лондон, Сингапур, Токио, Нагояа хотод танхим дүүрэн үзэгчидтэй амжилттай тоглосон. Улс төр, урлаг соёлыг хольж хутган бизнесийн нэр хүндэд удаа дараа халдаж байгаа Б.Энхбаяр та БГД, ХУД, СХД-ийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн нэхэмжлэлээ шүүхийн ажиллагаанд саад учруулалгүй очиж гардаж авна уу" хэмээсэн байдаг.
ЭЦА-аас "Гэрэгэ" оффиссын барилгыг дээрэмдэж авсан гэх асуудлаар шалгахдаа татвараас зайлсхийсэн зүйлчлэл ашиглажээ
- ЭХ-ийн 18.3: Татвар төлөхөөс зайлсхийх - нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай
- ЭХ-ийн 18.6: Мөнгө угаах - 12 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай зүйл ангиар шалгаж буй.
Дээрх хоёр зүйл ангиар шалгаж байгаа үндэслэл нь "Гэрэгэ таур 15 давхрыг дээрэмдэж авсан" гэх агуулга.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр NTV телевизийн “Лхагвын тойм” ярилцлагад орох үеэрээ "Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний найруулагч ах Херо Б.Баатар нар “Гэрэгэ Тауэр”-ын 15 давхрыг дээрэмдэж авсан. Ингэхдээ тухайн өмчийн эзнийг долоон хоног цагдан хориулж, хэрэг үүсгэнэ гэж шахаад мөнгө өгнө гэсэн зээлийн халхавчаар хэлэлцлээ хийсэн. Түүн дээрээ 1м.кв-ийг 3.5 саяар буюу хуучин байрны үнээр тооцуулж авсан. Ингээд 1-1.5 тэрбум төгрөгийг "Херо энтертайнмент"-аас саяын хаврын жагсаалын үеэр шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, нөгөө асуудал нь жагсаалын үеэр гарчихвал баларна гэж айгаад шилжүүлсэн байхыг үгүйсгэхгүй" хэмээн мэдэгдсэн байдаг.
Уг хэрэгтэй холбоотойгоор Б.Баатар өмгөөлөгч нарын хамтаар гэрчээр тайлбар өгсөн гэх. Мөн энэ оны нэг сард АТГ-аас "Гэрэгэ тауэр"-т гүйцэтгэх ажиллагаа хийж байна хэмээн пижигнэсэн нь ЭЦА-ынхан байж. Ингэхдээ дээрх зүйл ангид холбогдуулан "санхүүгийн нотлох баримт" гаргуулж авсан байна.
Хөшигний ард ба Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нарын түнжин муудсан агуулга Б.Баатар руу чиглэв үү
Найруулагч Б.Баатарын шалгагдаж эхэлсэн огноо ихэнхдээ Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын суудлаас огцорсны дараа зааж байгаа. Хэргүүдийг шалгах процесс дунд Б.Баатар нэр төрөө сэргээлгэхээр Б.Энхбаяр, Л.Батлут нарыг Иргэний хэргийн шүүхэд өгсөн талаар мэдээлэгдэж байв. Тэгэхээр Б.Баатарт хамаарах хэргүүд дээр АТГ, ЭЦА эцсийн нотломж олохгүй байгааг Б.Баатар тооцоолсон байж болох.
Иргэний хэргийн шүүх нь ирэх сард товлогдохоор хүлээгдэж байх үеэр Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэх Эрүүгийн хэргийн зүйлчлэл нэмэгдсэн нюанс байгаа юм. Ингэснээр иргэний хэргийн шүүхийн явц эрүүгийн хэрэг үүссэн шалтгаанаар зогсох нөхцөл бүрдсэнийг харж болно. Тодруулж хэлбэл, Б.Баатар гэм буруутай эсэхээ шүүхээр дэнслүүлэх хүртлээ Л.Батлут, Б.Энхбаяр нартай Иргэний хэргийн шүүхээр заргалдах боломжгүй болжээ.
Улс төр талаасаа Б.Баатар бол огцорсон Ерөнхий сайдын ах. Нэгэн үес цахим сүлжээнд Херо Б.Баатар, У.Хүрэлсүх нарын утсаар найрсгаар ярилцсан аудио хүртэл цацагдаж байв. Найруулагч Б.Баатарыг шалгаж уг процесс цаг хугацааны хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын дунд өрнөсөн инстутиц хоорондын эрх мэдлийн зөрчлөөс хойш хүчтэй явагдсан байна.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм том хэргүүдийн тухай мэдээлэл гарах болгонд хүмүүс хоёр талд хуваагддаг нэг хэсэг нь улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг нөгөө хэсэг нь авлигын асуудал гэдэг эцэст нь баримт л бүхнийг шийднэ
Yag unen ni todorhoi boltol bid bugd taamag l yarij baina Mongold medeelel mash ih uls turjuud baidag ni l haramsaltai
энэ новшоос их юм гарна. сайн шалгаад хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Оюунэрдэнэ маш хүн муутай хүн байжээ.
Юу ч гарахгүй
Гаргаад явуулсан юм уу одоо ирэхээсээ өнгөрсөн байх өө
Baatar mongoliin horiig l nairuulj bn
Golland garaad zugtchihsn l bnshd
Энэ бүх зүйл анги үнэхээр үндэслэлтэй эсэх нь хамгийн чухал хэрэв нотлох баримт байхгүй бол зүгээр л улс төрийн шахалт болж харагдана харин үнэхээр хууль зөрчсөн бол жирийн иргэдтэй адилхан хариуцлага хүлээх ёстой
Хэрвээ үнэхээр төрийн мөнгө ашигласан бол маш ноцтой асуудал харин худал мэдээлэл бол хүний нэр төрийг асар ихээр хохироож байгаа хэрэг
Minii huvid Baatar bol mongoliin urlagiin salbart ih yum hiisen hun neg l odor genet iim ih hereg yarigdaj ehelsen ni uls turiin temtseltei holbootoi yum shig sanagdaj baina
их том байсимаа
Aimar gar daa butehgui
Oyunerdeneteigee zailah heregtei
Galch oyuktaigaa l hutlulduud yvah heregtei. Hor l nairuulsn uur yu bhw
Ene bol zugeer neg hunii hereg bish shig sanagdaj baina neg taldaa uls tur nuguu taldaa huuli hynalt geed ih tom zurchil dotor yavj bgaa yum shig haragdaj baina yag yneniig ni togtooh heregtei
Ene bol Mongold uls turiin temtsel yaj yavdagiin neg jishee shig sanagdaj baina hunii ner hund huuliin baiguullaga hoyor hoorondoo holildood baina
Minii bodloor ene bol uls turiin dainii neg heseg l baina neg tal ni nuguu talaa darah gej huuliin baiguullagiig ashiglaj baigaa yum bish uu
Ene hergiin ard tom tom uls turchid baij magadgui gej haragdaj baina neg hun deer buh zuiliig tohooloh gej baigaa yum bish uu
Монголд томоохон улстөрчтэй холбоотой хүмүүсийн асуудал гарч ирэхэд шууд улс төрийн өнгө ордог нь сонин
ene buh zuil arai heterhii olon zuil angitai sanagdaj baina neg hun deer doloon zuil angi geheer mash tom hergiin hemjeend ochij baina
Нэг л их улс төрийн үнэр үнэртээд байна яг бодит баримт нь юу юм бэ гэдгийг тодорхой тайлбарлах хэрэгтэй
Хэрэв үнэхээр гэм буруугүй бол шүүх дээр цагаадна харин буруутай бол хэн ч байсан ял авах ёстой
Yamar ch hun baisan huuliin omno tentsuu baih yostoi ene bol ardchilsan ulsiin hamgiin gol zarчим
Ер нь Б.Баатарыг олон жил урлагийн салбарт ажилласан хүн гэдгийг мартаж болохгүй улс төрийн зөрчил гарах болгонд ах дүүгээр нь дамжуулж дайрдаг энэ хандлага буруу шүүхийн шийдвэр гараагүй байхад буруутан мэт ярих нь шударга биш
Маш п олон зүйл ангиар шалгаж байгаа бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ ав
Завхарсан юм бүр нэг хэрэг тохох гэж ядаад байгаа мэт юм. Хүрэлсүх гэж нэг заваан дарангуйлагчтай болжээ. Өөрийнх нь эсрэг үг хэлсэн болгоныг шоронд хийдэг өвгөн
Odoo tsag ued neg hunii esreg medeelel davalgaalj gargaad olon zuil angi durdaad irheer ard ni uls tur baina uu gej bodogdohoor boljee Uneheer buruutai bol huuliaraa shiideh l hereg
Нэг л их зүйл анги жагсаасан байна Гэхдээ аль нь үнэн аль нь улс төрийн маргаан бэ гэдгийг хүмүүс ялгаж харах хэрэгтэй байх
Neg hunii ner deer iim olon asuudal garch irehleer humuus ergelzene l dee Gehdee huuli shuuhiin baiguullaga barimtaar shiideh uchirtai sensats hiigeed baij bolohgui
Энэ бүх асуудал үнэхээр баримттай бол шүүхээр шийдэгдэх ёстой Харин улс төрийн зөрчил дунд хүний нэр хүндээр тоглох нь буруу санагдаж байна
Odoo medee unshaad suuhad neg l ih uls turiin temtsel dotor neg hunii ner yavj baigaa yum shig sanagdaj baina Estoi yamar ni unen yamar ni hudal gedgiig tsag hugatsaa l haruulah baih
Хууль шүүхийн байгууллага шалгаж байгаа бол шалгаг л дээ Гэхдээ батлагдаагүй байхад олон нийтийн өмнө шууд буруутан мэт харагдуулж байгаа нь бас зөв биш шиг
Орлогоо нотол!! Төрөөр тоглох гэж оролдсон харанхуй биз дээ
Зөв бузар хулгайч хамсаатан номадсын есөнмөнх гэж бузрыг бас шалга
За бас нэг явуулга хор найруулж байгаа биз .тэгэж байгаад нэг их хэлмэгдсэн зовсон хүн болоод л гарч ирээд улам л дээшилнэ шүү дээ
Мөн ерөнхий сайд асан ОюунЭрдэнийг яагаад шалгахгүй орхиод байгааг ойлгохгүй байна. Нэг цүнхтэнгүүд биш билүү.
Гэмгүй хүнийг нохойн тавиулууд харуулахаа яаралтай зогсоо . ОДЖАРГАЛ ПЭЗДААГИЙН БООЛУУД . ГААД ХҮН ОГТ ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ .ХИЛС ХЭРЭГТ БҮҮ ГҮТГЭ ????????????????
Монголчуудаа Баатарыг хорих гэж байгаа энэ тэр бол МАН мафиуудын хоорондын өш хонзогийн шинжтэй иргэдийн толгойг угаах л синсац өөр юуу ч биш!! Баатарыг долоон жилээр хорьж чадвал 27-28- оны сонгуульд комунист үзэлтэй капиталист хулгайч МАН санлаа өгнөө!!! Ккк
Биенээ бариж идэх цаг нь болсон болоод л ингэж бгаа шд тээ
Чадвартай найруулагч даа...
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Baatar bol mgliin sor bolson aviyastan.T1 Danhiin hiisen ajlaar yl avah grjuu.Noming yagaad shagahgui bga iom.Gachuurtiin hun dairdag nuhriig shalgaagui.odoo Noming shalgahgui ymar sonin uom.
37 он болж байна уу
Та нар хүнийг муулахаасаа илүү хүнийг хүндэлж сур новшнууд аа. Хүнийг тийм хэрэг хийсэн үү үгүй юү гэдэг нь нотлох баримт нь байсан ч ба хүнийг та Хүн хүнээ хүндлээд сур л даа. Та нар хэн нэгнийг дундаа ингээд үгээр алж байх ёстой юм уу хэн нэгний үгэнд аймаар хурдан эдгэх юм. Байгаач тэнэгүүд ээ та нар монгол юм уу хятадууд юм уу? Монгол шиг л бай л даа муу мэдрэлүүд минь.
Pee buzartai nowsh be, Baatart unegvi har arhi uguu
Жэнкогийн томилсон шүүгч нар нь гаргачих байх өө
Хулгайчууд хулгайгаа булаалдаж бие биенээ барьж идэхээр болж бгаа нь сайн хэрэг. ПОП ХҮҮК бол бүх хулгайн гол оролцогч
Энэ нөхөр ямар их даам блаа,улсын мөнгийг хулгайлж баруун солгойгүй цацсан юм шиг бгаан, нөгөө экс анужин нар нь хэдэн тэрбумын үнэтэй байранд амьдараад л ,хаа сайгүй тэнэцгээгээд д л гоёоо гоё
Монгол улс дээр сандаалсан хулгайч
7 үржих 12 090 орчтм жил сужлгах ясаар н босгох ёстой
Наадахаа цагдан хорьж шалгаачээ!!! Гадуур байлгавал та нарыг тоож очихгүй!!!