Маргаашаас ихэнх нутгаар агаарын температур 10-20 хэмээр нэмэгдэж, эрс хүйтэрнэ

11-ний өдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
11-нд нутгийн баруун хагаст, 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр -21...-26 градус, Хангайн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -16...-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...-4 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн, өдөртөө Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Увс нуур болон Дархадын хотгороор -5...-10 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1...-4 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.
Улаанагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-19 градус, бусад хэсгээр -9...-11 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Агаарын хэм нэмэгдээд хүйтэрнэ гэж байхгүй ээ. Агаарын хэм буурч хүйтэрнэ гэвэл сургуулийн хүүхэд ч ойлгоно.
Зүүн аймгийн нутгийнхан,, дарьгангын тал газрын малчид шуурганд бэлтгэлтэй бай. Малаа бэлчээрт бүү гарга, хашиж өвс тавьж өг. Хэлж сануулсаар байтал малынхаа араас явж төөрч осгож амь насаа алддаг