УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ИЗНН-ын зодоон ба Б.Батбаатарын Ерөнхийлөгчид дэвших мөрөөдөл

Б.Батбаатар хэд хэдэн удаа Ерөнхийлөгчид дэвших мөрөөдлөө илэрхийлж, намынхан маань намайг дэмжиж байгаа гэж дуугарсан. Өчигдөрхөн л гэхэд ИЗНН-ын онц Их хурлын үеэр "Манай намын гишүүд намайг Ерөнхийлөгчид нэр дэвших нь зүйтэй хэмээсэн. Би дэвшихэд бэлэн" хэмээсэн юм.

Энэ мэдэгдлийн өмнө түүнийг намын үндсэн дүрмийг нэг хүний дарангуйлал руу хөтөлсөн хэлбэрээр боловсруулсан, намын санхүүжилтийг тодорхойгүй зарцуулсан, намын шат шатны удирдлагуудыг дарамталсан гэх шалтгаанаар намаас хөөх шийдвэр гаргасан юм. Харин Б.Батбаатар "Би ИЗНН-ын дарга хэвээрээ байгаа" гэв.

Ерөнхийдөө ИЗНН дотроо хоёр хуваагдчихаад буйг бид харлаа.

Тодруулбал, Б.Батбаатар даргатай хэсэг нь өчигдөр 26 жилийн ойн баярын хурлаа хийсэн бол УИХ-ын гишүүн Р.Батболд тэргүүтэй хүмүүс Онц Их хурлаа зохион байгуулж гишүүдийн 73.3 хувийн саналаар намын даргаараа Р.Батболдыг сонгосон. Мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргаараа ИЗНН-ын дэд даргаар ажиллаж ирсэн С.Батбаатарыг сонгосон юм. Тэгвэл ИЗНН-ын даргын ажлаа албан ёсоор өгөөгүй байгаа Б.Батбаатар дээрх шийдвэрийг хуульд нийцэхгүй, хүчин төгөлдөр бус гэдгийг мэдэгдэж, хэвлэлийн хурал хийнэ гэв.

Эргэн сануулахад, ИЗНН-ынхан Б.Батбаатарыг АТГ-т шалгуулахаар хандсан тухайгаа өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн. Ингэхдээ “Өнөөдөр манай намд Б.Батбаатарын хамаатан садан дүүрсэн. Намын эрх бүхий дүрмийн хороо гэж байсаар байтал ерөөсөө намын даргын асуудлаа авч хэлэлцэхээ больсон. Дүү, найз нь, дүүгийнх нь найз, өөрийнх нь туслах энэ намын эрх бүхий дүрмийн хороонд байгаа учраас авч хэлэлцэж, үнэн зөв шийдвэр гаргана гэж харахгүй байна. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай хуулийг 2024 онд би өөрөө боловсруулаад Б.Батбаатар гишүүнд өгч байсан. Тухайн үед Б.Батбаатар танилцаад, өргөн барихаар ярилцаж байсан ч өргөн бариагүй. Гэтэл сая харахад хуулийг өөрчилсөн байна лээ.

Намыг дөрвөн удаа бүртгүүлэхгүй байна гэдэг ёс зүйн зөрчил мөн. Хууль хяналтын байгууллагад өгсөн материал дээр Б.Батбаатарын зарцуулсан зардлын мэдээллүүд байгаа. АНЭУ-д 15 сая төгрөгөөр 3 удаа шторк хийлгэхэд нийт 45 сая төгрөг, Бразилид уулзалт зохион байгуулахад хэвлэлийн зардалд л гэхэд 60 сая төгрөг гэх мэтээр асар их мөнгийг зарцуулсан байгаа. Энэ бүгдийг хууль хяналтын байгууллагад хүргүүлж, одоо хэрэг бүртгэлийн хэрэг нээгдээд, шалгагдаад явж байна” хэмээсэн байдаг.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ нөхөр дэвшвэл Цагаан хуудаснаас ч бага санал авна. Ардчилсан намын санал хуваах гэж МАНы захиалгаар орж магадгүй. Дээрээс нь Халтар Бангла.. нэр дэвшинэ

Холбоотой мэдээ

Back to top button