СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа УИХ-д хүргүүлжээ
Яг 16 сарын дараа монголчууд долоо дахь Ерөнхийлөгчөө сонгоно.
Сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулдаг байдал жишиг болон тогтсон. Сонгуулийн ерөнхий хорооноос гурван асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-ын гишүүн Д.Бум-Очирт өгчээ. Ингэхдээ зөвхөн санал авах процесст өөрчлөлт оруулахаар тусгасан байна.
- Саналыг урьдчилж авах
- Харъяалал харгалзахгүй санал авах
- Гадаад байгаа иргэд цахимаас гадна өөрийн биеэр санал өгөх гэсэн гурван өөрчлөлтийг СЕХ-оос санаачилжээ.
Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт хийвэл энэ хаврын чуулганд багтаан батлах ёстой. Учир нь "Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно" гэж заасан. Тиймээс ирэх зургаадугаар сараас өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг.
Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ ярилцлагадаа дурдсан байна. "Сонгогчдын саналыг авах төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхээр хуулийн төслийн санал боловсруулсан" тухай ярилцлагыг бүтнээр нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yamar ch huleej avch bolohgui shuu. Ene songuuli ongortol.