Шинээр нийтлэгдсэн бичлэг АНУ охидын сургуулийг бөмбөгдсөн байх магадлалыг нэмэгдүүллээ
АНУ, Израил нар хоёрдугаар сарын 28-нд Иранд цохилт өгч дайн эхлүүлсэн. Хоёр улс хамтран өгсөн цохилтын эхний давлагааны үеэр Ираны Хормогзан мужийн Минаб хот дахь охидын бага сургууль пуужинд өртсөн хэрэг гарсан. Ираны хэвлэлүүд мэдээлснээр тэрхүү цохилтыг АНУ өгч, 168 хүүхэд 14 багш амь үрэгдсэн байна.
Мэргэжилтнүүд болон хэвлэлүүдийн дүн шинжилгээ хийхдээ АНУ тэрхүү сургууль цохилт өгсөн байх магадлал өндөр гэж дүгнэсэн. АНУ-ын хувьд уг хэргийг мөрдөн байцааж байгаа гэдгээ мэдэгдэж, зориудаар сургуулийг огт онилохгүй хэмээсэн билээ. Сургуулийн ойролцоо Ираны Хувьсгалт гвардын бааз байдаг юм.
Тэгвэл шинээр нийтлэгдсэн бичлэг АНУ усргуулийг бөмбөгдсөн байх магадлалыг нэмэдүүлжээ. Тус бичлэгт АНУ-ын Tomahawk пуужин сургуулиас хэдхэн метрийн ойролцоо байгууламжид цохилт өгч буй нь харагдсан байна. “Associated Press” агентлаг уг хэргийг шинжилж буй мэргэжилтнүүдээс тодруулга авчээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бол ойролцоох баазыг бөмбөгдөх үед сургууль цохилтод өртсөн байж магадгүй байна. Мөн дотоод мэдээлэлтэй АНУ-ын албан тушаалтан тус агентлагт хэлэхдээ цохилтыг АНУ өгсөн байх магадлал өндөр гэжээ.
АНУ-ын зэвсэгт хүчин Иранд өгч буй цохилтдоо Tomahawk пуужинг ашигласан гэдгээ баталсан. Нэгэн сэтгүүлч Доналд Трампаас сургууль цохилт өгсөн талаар асуухад тэр Иранд Tomahawk байгаа учраас тэд сургуулийг бөмбөгдсөн байх магадлалтай гэжээ. Tomahawk пуужинг АНУ-ын “Raytheon” компани үйлдвэрлэдэг, АНУ тус пуужинг Австрали, Япон зэрэг холбоотон орнууддаа л зарж байсан юм. Одоогийн байдлаар Иран Tomahawk пуужин гартаа оруулсан эсвэл ашигласан гэх баримт гарч ирээгүй байгаа билээ.
Эх сурвалж: Associated Press, Newsweek








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Исламын Хувьсгалын Манаач нарын Корпус (КСИР)-ын дайчид эмнэлэг, сургууль мэт байгууллагад хоргодож, энгийн иргэд, хүүхдүүдийн амь насаар бамбай хийж байгаа арчаагүй, арилсан дотортой шаарнууд!!!
Ко́рпус стра́жей исла́мской револю́ции (перс. سپاه پاسداران انقلاب اسلامی)
Муу новшийн түрэмгийлэгч ану удахгүй ИРАНАС зугтаж, бууж өгнө, яг адилхан 60 оных Вьетнамын дайны, Афганистаны 2020 онд.
Зөв биш!Америк.Вьетнам.Афганистанд ялагдсан.
Иранд ялагдана.!!!