Гадаад мэдээДЭЛХИЙ

“OpenAI” Пентагонтой гэрээ хийсэн тул тус компанийн техник хангамжийн дарга ажлаа өгчээ

“OpenAI”-ийн техник хангамжийг хариуцсан дарга Кэйтлин Калиновски тус компани Пентагонтой хийсэн гэрээнд санаа зовж буйгаа илэрхийлэн ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгджээ. Тэр Х дээр нийтлэл оруулахдаа “OpenAI” компани Пентагоны үүлэн сүлжээнд хиймэл оюун ухааны загвараа байршуулахаар тохиролцохоосоо өмнө хангалттай бодож үзээгүй гэсэн юм. Тэр “Хиймэл оюун ухаан үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Гэхдээ шүүхийн хяналтгүйгээр америкчуудыг ажиглан хянах, хүний удирдлагагүйгээр бусдыг үхэлд хүргэж болох шийдвэр гаргах эрх чөлөөг хиймэл оюун ухаанд өгөх нь бодож үзэх ёстой шугам” гэжээ.

АНУ-ын Батлан хамгаалах яам хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа ашиглах болсон. Пентагон хиймэл оюун ухааныг ямар нэгэн хязгаарлалт, хамгаалах механизмгүй ашиглах хүсэлтэй байсан ч “Anthropic” компани хязгаарлалтаа авахаас татгалзсан тул тэд гэрээгээ цуцалсан юм. “Anthropic”-ийн захирал мэдэгдэл хийхдээ ёс зүйн хувьд хиймэл оюун ухааныг хязгаарлалтгүй ашиглахыг зөвшөөрч чадахгүй гэж мэдэгдэн Пентагоны шаардлагыг хүлээн аваагүй. Үүнд уурласан Трамп засгийн газрын агентлагуудыг “Anthropic”-ийн хиймэл оюун ухааныг ашиглахаа зогсоохыг тушаасан билээ. Уг тушаалаас хэдхэн цагийн дараа “OpenAI” компани Пентагонтой хамтран ажиллах болсноо мэдэгдсэн. Тус компани хөрөнгө оруулалтыг ямар ч аргаар хамаагүй татах шаардлагатай тулгараад байгаа тул ийм алхам хийж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button