Нийгэм мэдээ

Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдээ авчрахаар МИАТ-ийн онгоц хөөрлөө

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК-иас Ойрхи Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг өнөөдөр өглөө үйлдлээ.

Ингэхдээ МИАТ компани Boeing 767 загварын 252 суудалтай онгоцыг монгол иргэдээ авчруулахаар хөөргөв. Онгоц Улаанбаатараас өнөөдөр өглөө хөдлөж, Дубайн нисэх буудалд газардах бөгөөд иргэдийг тээвэрлэн эргээд Улаанбаатарт газардах юм.

Сүүлд шинэчлэгдсэн мэдээллээр Монгол Улсын 469 иргэн байгаагаас 321 нь тухайн орнуудад байнга оршин суудаг бол 148 нь түр хугацаагаар зорчиж буй иргэд гэжээ. Үүнээс нийт 168 иргэн эх орон руугаа буцах хүсэлтээ гаргасан байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button