Гадаад мэдээДЭЛХИЙ
Женнигийн агентлаг нэр хүндэд халдсан нийтлэлүүдийн эсрэг хуулийн арга хэмжээ авна гэж мэдэгджээ
BLACKPINK хамтлагийн гишүүн Женни 2023 оны арваннэгдүгээр сард “Odd Atelier” нэртэй агентлаг үүсгэн байгуулсан. Тус агентлаг даваа гарагт /2026.03.09/ мэдэгдэл гаргахдаа сошиал платформууд дээрх Женниг онилж буй хорлонтой нийтлэлүүдийн эсрэг хуулийн арга хэмжээ авна гэжээ.
Женнигийн нэр хүнд, хүний эрх, хөрөн зургийн эрх болон бусад оюуны өмчийн эрхийг зөрчсөн үйлдлийн эсрэг хатуу арга хэмжээ авахын тулд хууль эрх зүйн судалгаа явуулж байгаа гэж “Odd Atelier” мэдэгдсэн байна. Мөн тус агентлаг Женнигийн талаар хорлонтой, үндэслэлгүй, худал мэдээлэл болон хорон гүтгэлэг цахим платформууд дээр тарааж буйг нягт хянаж байгаа гэсэн юм
Эх сурвалж: Soompi








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.