НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбурхан өвчний есөн тохиолдол шинээр бүртгэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тохиолдол өвчний талаарх цаг үеийн мэдээлэл өглөө. Тодруулбал, өнөөдөр тус өвчний есөн тохиодол шинээр батлагдаж нийт өвчлөл 14,326 боллоо. Шинээр илэрсэн есөн тохиолдлын таван нь нийслэлд, дөрөв нь орон нутагт бүртгэгджээ.

Ингэснээр нийслэлд улаанбурхан өвчний нийт тохиолдол 11,650 болсон бол орон нутагт 2,671 боллоо. Түүнчлэн нийт нас баралт 15 байгаа бөгөөд эмчлүүлж буй 24 иргэн байгаа аж. Түүний 11 нь нийслэлд, 13 нь орон нутагт эмчлүүлж байгаа юм байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал хүнд хоёр иргэн, дунд 20, хөнгөн хоёр иргэн байгаа юм.

Улаанбурхан өвчний дэгдэлт 383 дах өдрөө үргэлжилж байна. Тус өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тиймээс өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх шаардлагатай байгаа аж. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг эрүүл мэндийн байгууллагаас уриаллаа.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button