Трамп газрын тосны хомсдолыг намдаахын тулд ОХУ-д тавьсан хоригийг суллаж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.03.09/ мэдэгдэл хийхдээ дэлхийд газрын тосны хомсдол үүсээд буйг намдаахын тулд зарим оронд тавьсан хоригийг суллах талаар авч үзнэ гэжээ. Үүнээс өмнө тэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан байна.
Ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын Конгрессын завсрын сонгууль явагдана. Тэр сонгуулиас өмнө газрын тосны хомсдол АНУ-ын компаниуд болон иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө гэдэгт Трамп санаа зовж байгаа гэдгийг уг үйлдэл харууллаа. Трамп Ормузын хоолойгоор өнгөрөх газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэгч онгоцнуудад даатгал олгож, шаардлагатай тохиолдолд АНУ-ын байлдааны хөлгүүд аюулгүй байдлыг нь хангана хэмээсэн. Гэвч эдгээр алхмууд нь газрын тосны асуудлыг намдаахад тус болоогүй. Ийм учир Трамп газрын тос экспортлогч зарим орнуудад тавьсан хоригоо цуцлах талаар авч үзэхдээ тулав.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.