Улс төрийн мэдээ

Б.Батбаатар: Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-аас улс төр бизнесийн бүлэглэлд үйлчлэх хүнийг дэвшүүлэхгүй

ИЗНН-ын дарга Б.Батбаатарцаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр 2025 оны  3-р сарын 09-ний өдөр болсон ИЗНН-ын Он их хурлаар өөрийг нь огцруулсан гэх шийдвэрийг үгүйсгэлээ.

Мөн,

Энэ хурал бол дүрмийн бус хурал бөгөөд намын гишүүдийг төөрөгдөлд оруулах замаар ИЗНН-ын дэд дарга болон дүүргийн дарга нар зохион байгуулсан. Намын дарга Улс төрийн зөвлөлийн хурлыг зарласны дараа л Онц их хурлыг хуралдуулах эсэх шийдвэрийг гаргадаг учир уг хурлыг дүрмийн дагуу гэж үзэх боломжгүй. Гэтэл өөрсдөө зарласныхаа дараа шууд хуралдуулсан. Уг дүрмийн бус хурлаараа намайг хөөсөн гэж ярьсан бөгөөд намын гишүүнийг намаас нь хөөхийн тулд Дүрмийн хороо, Хяналтын хороо хуралдаж байж шийдвэр гаргадаг. Дээд шүүхээс намын дүрмийг бүртгэхгүй гэдэг шийдвэрийг энэ сарын 2-ны өдөр хүлээж авсан. Ингээд 60 хоногийн дотор дүрмийг дахин засаж, Дээд шүүхэд бүртгүүлэх юм.

Ирэх ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-аас улс төр бизнесийн бүлэглэлд үйлчлэх хүнийг дэвшүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Дүрмийн бус хурлаас томилсон гээд байгаа Р.Батболд намын үйл ажиллагаа, санхүүжилтэд ямар ч нэм болж байгаагүй.Захиалагчийн даалгавар биелүүлж яваа учраас түүнийг эгүүлэн татах саналаа би оруулна” гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Ичиж үхмээр юмаа. Намаасаа хөөгдчихөөд......

Холбоотой мэдээ

Back to top button