НийгмийнНИЙГЭМ

Иргэд юу гэв: Өөртөө итгэлгүй, гэр бүлийн хүмүүжилгүй хүүхдүүд л бусдыг дээрэлхдэг байх

Цахим орчинд насанд хүрээгүй буюу өсвөр насны хүүхдүүд эмэгтэй сурагчийг зодож, тохуурхаж байгаа видео бичлэг цацагдсан. Тус асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгахад Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын ....-р сургуулийн 11-р ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед нь халдаж, зодож улмаар бичлэг хийсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тухайн үйл явдал энэ сарын 6-ны өдөр болсон бөгөөд хэрэгт холбогдуулан хувийн болон улсын сургуулийн найман сурагчийг шалгаж байгаа юм.

Тухайн хэрэгт холбогдсон сурагчид нь урд өмнө нь дээрхлэлтийн хэрэгт холбогдож байсан бөгөөд гол зохион байгуулсан гэх хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй сурагч байгаа нь илэрчээ. Тэдгээр сурагчид өмнө нь энэ төрлийн буюу бусдыг зодож буй бичлэгийг нь хийж түүгээрээ сүрдүүлж, мөнгө болон бусад төрлийн эд зүйлсийг нэхэн сүрдүүлдэг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Энэ мэтчлэн сүүлийн үед өсвөр насны сурагчид нэгнээ зодож бичлэг хийн улмаар тухайн бичлэгээрээ сүрдүүлсэн тохиолдол цөөнгүй гарах болсон. Түүнчлэн өсвөр насныханы дунд үе тэнгийн дээрэлхэлт их байгаа нь үүгээр анзаарагдаж буй юм. Тэгвэл уг асуудалд иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Иргэн 1: Намайг сурагч байхад хөвгүүд нь ганц нэг нударга зөрүүлэх зүйл бол байсан. Гэхдээ хэмжээ хязгаартай, учиртай байсан л даа. Одоо үед бүр нэгнээ дээрэлхэж байгаагаа бичлэг хийж авдаг болчихсон байна. Энэ нь мэдээж буруу зүйл, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хянах хэрэгтэй. Нүднээс далд бидний мэдэхгүй хотын захын дүүргүүдийн сургуулиудад дээрэлхэл ямар байгааг бид мэдэхгүй. Тиймээс хүүхдэдээ тавих хараа хяналтай сайжруулж байж л энэ асуудлыг шийдэх байх. Мөн гэр бүлийн хүмүүжил их чухал. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд хэрэлдэх эсхүл гэр бүлийн тухгүй харилцаа үүсгэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, ойлголцох хэрэгтэй байх. Үеийнхээ хүүхдийг дээрэлхсэн сурагчдад ял өг, шоронд хий гэх мэтээр хүмүүс цахимд бичиж байна. Би хувьдаа энэ бүхний эсрэг байр суурьтай байгаа. Хүүхэд бол хүүхэд яллаж болохгүй аль болох зөвөөр ойлгуулж асуудлыг шийдэх хэрэгтэй гэж бодож байна" гэлээ.

Иргэн 2: "Үеийн хүүхдүүд нь гадуурхсан бол аав ээждээ хэлдэггүй юм шиг санагдсан. Хэрэв хэлэх юм бол нөгөө хүүхдүүд нь улам илүү гадуурхах учраас айгаад хэлдэггүй байх. Тэгэхээр аав ээжүүд нь хүүхдээ багаас нь аль болох чөлөөтэй болгож өсгөх хэрэгтэй. Учир нь өөртөө итгэлгүй хүүхдүүд л бусдыг дээрэлхдэг гэж боддог. Ойрын хүмүүстээ өөрийгөө мундаг гэдгийг харуулж, олны анхаарлыг татахын тулд бусдыг зодож байгаа бичлэгээ цахим орчинд оруулах хандлага байдаг. Энэ нь хүний ёсноос гажуудсан зүйл гэдгийг ээж аав нь ойлгуулах хэрэгтэй" гэлээ.

Иргэн 3: "Сурагчид нэгнээ зодож байгаа үйлдэл тухайн хүүхдийн хүмүүжлийн асуудал байх. Бүх хүүхдүүд тийм шиг, зөв хүмүүжилтэй хөөрхөн хүүхдүүд олон бий. Тухайн хүүхдүүдийн гэр бүлийн хүмүүжил, төлөвшил зэргээс л шалтгаалж байгаа биз. Мөн эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаа учраас тухайн хүүхдүүд асуудал гаргаж байгаа байх. Миний үед хөвгүүд ганц нэг зодолдох тохиолдол байдаг байснаас биш охид нэгнээ зодож байсан зүйлгүй. Гэтэл одоо үед охид илүү зэрлэг, балмад, харгис болчхож" хэмээлээ.

Иргэн 4: "Өсвөр насны хүүхдүүд нэгнээсээ илүү гарах гэж, мундаг хүн болж харагдах гэснээс болж асуудал үүсэж байгаа байх. Тиймээс хүүхдүүдэд сургалт, лекц орох хэрэгтэй. Мөн цахим орчны хэрэглээ нь хэт их, ямар нэгэн хараа хяналтгүй учир тэр талбартаа "лаг" хүн болж харагдах гэж нэгнээ зодох, дээрэлхэх зэрэг асуудал гардаг байх. Үүн дээр эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдээ юу хийж байгаа эсэхийг сонирхож, анхаарал тавьдаггүйтэй холбоотой байж магадгүй" гэв.

Иргэн 5: "Манай сургуульд бол үе тэнгийн дээрэлхэл байдаггүй. Хүүхдүүд нэгнээсээ илүү гарах гэж бусдыг гадуурхдаг байх. Бусдыг өмссөн хувцас, гадаад төрх зэргээр нь гадуурхах тохиолдол байдаг гэж сонссон. Цаашдаа гадаад төрхөөр нь бусдыг дүгнэж шоолохгүй, бүгдээрээ гоё найзлаасай гэж бодож байна" хэмээв.

-Дээрх бүлэг сурагчид бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан нь тогтоогдвол 5-12 жилийн ялтай-

Нийгмийн анхаарлын төвд ороод буй сурагчид нэгнээ зодсон хэргийг эргэн сануулахад хэргийн видео бичлэг энэ сарын 9-ны шөнө цахим сүлжээнд тарснаар олон нийтийн анхаарлын төвд орсон юм. Энэ төрлийн хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхдэд хэрхэн хариуцлага тооцох болон ямар хуультай байдаг талаарх мэдээллийг хүргэе. Дээрх бүлэг сурагчдын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн зөрчлийн хуулиар 30 хүртэлх хоног баривчлах шийтгэл оногдуулна. Хэрэв бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан бол гурав хүртэлх жилээр хорих ялтай юм. Харин амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан бол 5-12 жилийн хорих ялаар шийтгэх хуультай байдаг аж.

Уг асуудлаар сэтгэл зүйч Ж.Үйлст "Хувь хүний хөгжлийн талаас нь авч үзэх юм бол хүүхэд эхлээд би ээжийн нэг хэсэг, аавын нэг хэсэг гэх сэтгэлзүйн мэдрэмжтэй байдаг. Харин гурван наснаасаа эхлээд би төвт үзэл нь төлөвшөөд "би чинь тусдаа бие хүн юм байна" гэх ойлголттой болж эхэлдэг. Энэ үзэл нь бүрэн төгөлдөржих үе нь өсвөр насны үед таарч байгаа юм.

Оршихуйн хувьд би энэ хорвоод яах гэж ирсэн бэ, би яг ямар хүн юм бэ гэх асуултад хариулт эрж эхэлдэг. Энэ үед бусадтай өөрийгөө харьцуулах, нийцүүлэх, ямар нэгэн зүйлд харьяалалтай хамааралтай байх гэх мэт сэтгэл зүйн асуудлууд даган гарч ирдэг. Эдгээр үе шатуудыг даван туулж байж өөрийгөө бүрэн ухамсарлаж, бие хүн нь төлөвшдөг. Зарим тохиолдолд хэнээс хамааралтай сэтгэлзүйтэй байгаагаас олон зүйл хамаардаг. Магадгүй эцэг эхтэйгээ ардчилсан харилцаатай бүх зүйлээ нээлттэй хуваалцдаг хүүхдүүдийн хувьд дагуулах хүмүүс нь эцэг эх болж байгаа юм. Тийм биш тохиолдолд би ямар хүн бэ гэх асуултынхаа хариултыг өөр газраас хайж эхэлдэг. Магадгүй нэг олны танил хүн байдаг ч юм уу, нөлөөлөгч найз ч юм уу. Мөн өөрийгөө хайж явах үедээ юу сонирхож байгаа нь тухайн хүүхдийг хөтлөх хандлагатай байдаг" гэлээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Manai ued ch zodoon bol baidag l baisan gehdee ingej bichleg hiigeed shantaaj hiih hemjeend hureegui. Odoo bol social mediagaas bolj huuhduud neg negnee doromjilj ner hund oloh gesen sonin setgelgeetei bolj

Зочин
Зочин

Энд зөвхөн хүүхдүүдийг буруутгахаас илүү томчууд өөрсдийгөө харах хэрэгтэй. Гэр бүл, сургууль, нийгмийн орчин бүгд нөлөөлнө. Хүүхэд хаанаас ийм харгис зан сурч байгаа вэ гэдгийг бодох ёстой

Зочин
Зочин

Huuhduud bol zugeer l anhaaral huleej baigaa shig sanagddag. Negniigee zodood bichleg hiigeed like share tsugluulah gesen setgelgee ih bolson. Ene bol social mediagiin buruu hereglee

Зочин
Зочин

Охид хүртэл ийм хэрцгий болж байгааг харахаар үнэхээр харамсалтай. Зодоон байлаа ч доромжлоод бичлэг хийгээд тараах бол өөр асуудал. Ийм зүйлд хатуу арга хэмжээ авахгүй бол улам даврах байх

Зочин
Зочин

Bi bodohdoo yal ogoh geed shuud horij shiitgeh ni shiidel bish. Harin setgelzuin ajil hiij oilguulah heregtei. Gehdee davtan hiisen bol hariutslaga bas baih yostoi

Зочин
Зочин

Эцэг эхчүүд хүүхдээ зөвхөн хоол унд, хувцсаар хангах биш хүмүүжилд анхаарах хэрэгтэй. Зарим хүүхэд гэртээ харгис уур амьсгал харж өсдөг болохоор гаднаа бусдыг дээрэлхэж гаргадаг

Зочин
Зочин

Surguuliud deer bullying mash ih baidag gej sonsson. Zovhon ene hereg bish olon yum dald yavdag baih. Bagsh nar bas anhaarah heregtei shuu

Зочин
Зочин

Ийм бичлэг тараах нь өөрөө бас том асуудал. Нэг хүүхдийн амьдралд насан туршийн шарх үлдээж болно. Хүүхдүүд тоглоом гэж бодсон ч үр дагавар нь маш том

Зочин
Зочин

Minii bodloor zaluus neg negnee aiilgaj ner hund oloh gesen sonin soyol bii bolchihson. Ene ni social mediagaas ih shaltgaalj baina

Зочин
Зочин

Heden huuhdiig barij shiitgeed l duusah asuudal bish. Bullying gedeg zuil surguuli bolon niigmiin tuvshind yarigdah heregtei

Зочин
Зочин

Хүүхэд хүүхдээ дээрэлхэж байгааг хараад томчууд дуугүй өнгөрөх ёсгүй. Хэн нэг нь зогсоож хэлж ойлгуулах ёстой

Зочин
Зочин

Zarim hun shuud shorond hiigee geed bichij baina. Gehdee ted bas nasand hureegui huuhduud gedgiig sanah heregtei

Зочин
Зочин

Энэ бол зүгээр нэг зодоон биш, бичлэг хийж сүрдүүлдэг болсон нь гэмт хэргийн шинжтэй зүйл. Хэрвээ арга хэмжээ авахгүй бол дараагийн хүүхэд хохирно

Зочин
Зочин

Social mediagiin nuluu mash ih baina. Huuhduud trend dagaj neg negnee doromjloh bolson

Зочин
Зочин

Миний үед ч маргалдах зүйл гардаг байсан. Гэхдээ ингэж олон хүн нийлж дээрэлхэж байгааг хараагүй

Зочин
Зочин

Bi bodohdoo surguuliud deer setgelzuin surgalt ih hiih heregtei. Huuhduud uuruu uuruu oilgohgui baigaa

Зочин
Зочин

аян өрнүүлж зохих арга хэмжээг нь яаралтай ав

Зочин
Зочин

Царай муутай сул дорой нэгнээ их л доромжилж дээрэлхдэг юм бналээ

Холбоотой мэдээ

Back to top button