Нийгэм мэдээ

МИАТ тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх оронд нь авч ирлээ

Ойрхи Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан улс орнууд тус бүс нутгаас өөрсдийн иргэдийг татан авах ажиллагааг эхлүүлээд буй.

Монгол Улсын Засгийн газраас мөн дайны эрсдэлтэй бүсэд байгаа иргэдээ татан авах шийдвэрийг гаргаснаар Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэгээ амжилттай үйлдэж, 91 иргэнийг эх орондоо авч ирлээ.МИАТ ТӨХК-ийн зүгээс дайны бүсэд буй иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс 23 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг илгээсэн бөгөөд уг ажиллагааг United Arab Emirates Air Force болон Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button