
Өнөөдөр Монгол Улсын засгийн газрын хуралдаан болж гарсан шийдвэрийн талаар танилцууллаа. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр "Эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих нь сул байдаг байна. Мөн тэдний цахим орчны тухай мэдэх мэдлэг нь дутмаг байгаа гэсэн судалгаа гарсан. Насны хязгаартай нийгмийн сүлжээ түүний үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийн тухай танилцуулах гэж байна. Энэ үйлчилгээний үндсэн зорилго нь хоёр ба түүнээс олон хэрэглэгч хоорондоо цахим орчинд нийгмийн харилцааг үүсгэх. Норвег болон Францын 15 насны "digital majority" загвартай ойролцоо нийгмийн сүлжээний насны босгыг 15 болгож нас баталгаажуулах систем нэвтрүүлэхээр ажиллана. Жишээ нь Их Британи улс 2023 онд "Online Safety Act 2023" хуулийг баталсан. Мөн Индонез улс 2026 онд 16-аас доош насныханд нийгмийн сүлжээг хориглох бодлого хэрэгжүүлэхээр болсон. Улмаар YouTube, Tik Tok, Facebook, Instagramm зэрэг платформд нас баталгаажуулах системийн шаардлага тавьдаг. Дээрх жишээг ашиглана. Бидний хуулийн төслийг дөрвөн яаманд танилцуулж батлуулсны эцэст сая Засгийн газарт танилцууллаа. Засгийн газраас хуулийн төслийг УИХ-д танилцуулах бэлтгэл ажлаа хангахыг үүрэг болголоо.
Бид сургуулийн соёлыг үүсгэх ёстой. Зөвийн ноёллыг тогтоож хэн нэгнийг дээрэлхэж байгаа хүүхдийг нийтээрээ буруутгадаг байх нь зөв. Сурагчид нэгнээ зодсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж шийдэх байх. Хэрэв 14 дээш насны өөрөө хариуцлага хүлээх чадвартай бол хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй. 430 гаруй сургуульд сэтгэл зүйчийг ажиллуулж байгаа. Тэд тухайн ангийн багштай хамтран ажиллах хэрэгтэй. Тэгж байж бид сургууль орчмын дээрэлхэлтэйг байхгүй болгон" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв, сайн байна. Гэхдээ боловсролын тогтолцоо өөрөө хүүхдүүдийг цахим хэрэглээ рүү түлхээд байгаа шүү. Үүнийг анхаарна уу. Зарим хичээлийг интернээр үзэх гэх мэт. Сургалтын хөтөлбөр ч үүнд бас хамааралтай. Эхлээд өөрсдийнхөө ажил руу нэг өнгийж харвал яасийн.