Гарцаар гарч байсан хоёр хүүхдийг мөргөж гэмтээжээ
Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарцан дээр хүүхэд мөргөж гэмтээсэн осол бүртгэгджээ.
Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гарцан дээр чичрээд дайраад байдаг машин унасан жолооч нэртэнгүүд байх юмаа. Хүнээ гаргах соёл сураач . Хамгийн том соёл
Гарцаар гарахгүй хаа тааралдсанаараа гарвал осол аюул улам нэмэгдэнэ. Тэгэхээр явган зорчигч эрээн зураасаар гарч байгаад хохирол жолоочийн хүлээх хариуцлагыг нэмэх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээг аваачээ.
ЗХДүрэм, ЗТхуулинд тус тус нэн яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ т.х жолоодвол 2 жил эрхийг нь хасах, эрхгүй болон эрхээ хасуулсан үедээ т.х жолоодвол 6 сар баривчлах, эрхээ сэргээлгэсэн этгээд согтуу дахин т.х жолоодвол 5 жил эрхийг хасах явган хүний гарцан дээр явган зорчигчийг мөргөвөл 2 жил эрхийг нь хасах, явган зорчигчийн биед гэмтэл учруулвал эрүүгийн хуульд заасан ял оногдуулахаас гадна нэмэлтээр 5 жил жолоодох эрхийг хасах хэрэгтэй. Монгол жолооч нарт яг үнэндээ хатуу гар л хэрэгтэй ш дээ. Шинэ AI-р торгоод эхлэнгүүт эгнээ байр, гэрэл дохиогоо янзтай дагаж мөрдөж байдаг шүү
Гарц дөхөөд ирэхээр хурдаа нэмдэг малнууд
Явган хүн нь мөн дүрэмээ огт биеэлүүлэхгүй байгаа шүү энэ тал дээр юм хийгээчээ. Олон жолооч хохирсоор л байна явган зорчигч нь явган хүний гарцгүй газраар зам гарах бүх дүрэм журмыг зөрчиж зам дээгүүр гүйлдээд л байгаа шүү дээ гэтэл цагдаа нар жолооч нарыг л буруутгах хандалга үргэлжилсээр л явган зорчигд хориглосон заалтууд хэдхэн байдаг замын хашилт хаалттай хэсгээр зам нэвтрэхгүй байх ойртон яваа тээврийн хэрэгслийн өмнүүр гүйхгүй байх өөрийгөө удирдах чадваргүй үедээ зорчих хэсэгрүү орохгүй байх эдгээр заалтуудыг шууд зөрчсөн байхад жолоочид бурууг өгөөд баймааргүй байна хурд машины эвдрэл ярьж шал өөр хэрэг болгоод байдагаа болиочээ явган хүний зохицуулалтгүй зарим гарцуудаа цөөлж байхгүй болгох хэрэгтэй байна гэрэл дохоитой явган хүний гарц дөнгөж өнгөрөнгүүт дахиад зохицуулалтгүй гарц энэ бол маш аюултай байна а жолооч нэгэнт явган хүний гарц өнгөрсөн тул анхаарал сарних аюултай байдаг тэгээд ч түгжирэлд шууд нөлөөлж байгаа шүү дээ зохицуулалтгүй гарцныхаа тэмдгийг жолоочид толорхой харагдхаар ердөө тавиагүй байлдаг зам дээрх тэмдэглэл нь арилсан бүдгэрсэн байдаг мөн ойрхон гарц хийж мөнгө олдог юм шиг байгаа юм энэ асуудлаа одоо болиочээ