Юу ч үгүй Л.Оюун-Эрдэнэ
Төв талбай дээр цагаан хоолой гартаа атган шүлэглэж, жагсаал тэмцлийн магнайд зогсож байсан Л.Оюун-Эрдэнэ МАН-д нэгэнт дархлагдсан М.Энхболдыг улс төрөөс “тэтгэвэрт нь гаргах”-д хувь нэмрээ оруулсан нь энэ.
Тэр нам доторх эрх мэдлийн тэмцлийг нэг талд нь гаргахад гар бие оролцож, үүнийхээ шагналд ЗГХЭГ-ын даргаас Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдсон. Чуулганы танхимд шүүгч нар руу чиглэсэн үг шидэж, Төрийн ордонд гишүүдийн арын өрөөнд сууж байдаг хэмээн акцалсан нь түүний хувьд улс төрийн эрх мэдлээ улам мэдэрснийх нь нэг жишээ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажилласан сүүлийн хоёр жилдээ вакумжиж, эгорч байсан уу гэвэл тийм. Нийгмээс ирэх хандлагуудыг огт мэдрэхээ байсан нь ч эргээд улс төрийн зарим шийдвэр, ярьж буй зүйлсээс нь харагддаг. Ийм болоход нь ах нь ч нөлөөлсөн биз.
Дөрвөн жилийн тогтвортой засаглалын хугацаанд намын дарга, Ерөнхий сайдын эрх мэдэлд байх үедээ MCS рүү чиглэсэн акцуудыг ч багагүй хийсэн. Ерөнхийлөгч томоохон компаниудаа дэмжих агуулгаар ярьж байхад нөгөө талд нь Л.Оюун-Эрдэнэ “АМНАТ-тэй холбоотой асуудлыг Ж.Оджаргал дандаа лоббиддог байсан. Улсаас нэг том компанитай болчихсон юм бол улсынхаа нэрийг MCS болгож өөрчилье” гэсэн нь МАН дотор, тэр дундаа УИХ, Засгийн газарт хэн нөлөөлөх оролдлого үзүүлээд байдгийг танхимын тэргүүлэгчийн хувиар эсэргүүцэн дуугарсан үйлдэл байв. Энэ нь МАН доторх фракцын хагарал хэр томорч байсныг гэрчлэх үе.
14 мега төсөл, "Шинэ сэргэлийн бодлого", "Алсын хараа 2050" зэргээр МАН-ын хуучинсаг уриа лоозонгоос нэг их холдохгүй санаачилгуудыг нь одоогийн Засгийн газар дүрийг нь багахан хувиргаад өөрчилж, пи ар хийж яваа.
Мөн Л.Оуюн-Эрдэнийн улс төрд Х.Баттулга, ах Б.Баатар нар тойрон хүрээлж, тодорхой үйл процессуудад нь ч “хутгалдаж” байсан нь МАН доторх түүний байр суурийг ганхуулахад жин дараагүй юм гэхэд нөлөө үзүүлсэн нь мэдээж. Төмөр замыг гацаасан Х.Баттулгын олон жилийн өрийг Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох ажлыг эхлүүлснээрээ магадгүй дарсан биз. Хэдийгээр олон жил холбогдоогүй хоёр улсын хилийг төмөр замаар холбохоор болсон гавьяа нь бий боловч “Чайна Энержи”-тэй өчүүхэн үнээр нүүрс худалдах гэрээг олон жилээр хийж, Чалкогийн түүхийг давтаж магадгүй байгаа нь бас л Л.Оюун-Эрдэнийг эргээд УИХ-ын чуулганаар “шүүх” нэг шалтгаан болохоор байна.
Түүнчлэн өөрийн дотны нөхөр Д.Амарбаясгалангийн “Бортээг”-ийн асуудлыг нүдээ анин өнгөрүүлснийг мартах аргагүй. Д.Амарбаясгалан Засгийн газрын гал тогоонд ирээд ЭТТ ХК дээр БЭТ томилж, нүүрсний асуудлаар мэдэгдэл хийж байв. Яг энэ цаг үед Т.Доржханд 44 их наядын хулгай гэдэг нэршил бүхий тооцоолол гаргаж, араас нь АТГ 17 нэр зарласан бөгөөд Б.Энхбаяр ч Л.Оюун-Эрдэнийн сэлэмний ир болъё хэмээн уухайлж, Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа нүүрсний сонсгол явуулах захирамжийг нь гаргаж байсныг хэвлэлүүдийн архив харуулна.
Д.Амарбаясгалангийн эхлүүлсэн энэ акц өнөөдөр явж явж өөр рүү, өөртэй нь хамт энэ бүхний дунд явж ирсэн Л.Оюун-Эрдэнэ дээр унах гэж. Тэр үед ид гар нийлэн нүүрсний сонсголоор хуулийнханд аваачиж шидсэн хүмүүсээс ердөө нэг нь шоронгийн хаалга татаж, үлдсэн нь улс төрд, УИХ-д явна. Зарим нь гадаад ирж, зарим нь наранд гарч. Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын дарга болж, энэ албан тушаал дээр “туйлж” байхад Л.Оюун-Эрдэнэ ч чимээгүй л байсан. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн гар бие оролцсон том гэмийн нэг яах аргагүй мөн.
Уул уурхайн баялгаас иргэн бүрийн гар дээр заавал нэг бэлэн мөнгө хүртээгдэн ирж байх ёстой мэт сэтгэлгээтэй бидэнд Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангийн тухай хуулийг батлуулж өгсөн. Г.Занданшатарын Засгийн газар үүгээр хэсэгтээ л имижээ хийж магадгүй. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэд л хамаатуулж ярих ойлголт бол мөн.
Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд тэр өөрийн томилгоонуудыг хийх боломж нь бас ерөнхийлөгчийн хүслээр хумигдаж байсан кэйс Д.Амарбаясгалан дээр ч давтагдсан. Эрх мэдэлтэй юм шиг атлаа эрх мэдэлгүй юм шиг нөхцлүүд ч бас байжээ.
Угаас ил байсан ганц л зүйл нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хүч хавсарч нам дотор ерөнхийлөгчийн фракцын эсрэг явсан нь үнэн. Үүнийхээ хариуг тэд улс төрийн суудал, нэр төр, нам доторх статусаараа төлж буй. Яг үүнийг бичихтэй зэрэгцэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй хэд хэдэн хүнийг МАН-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг МАН-ын Хяналтын хороо хэлэлцэхээр болж байна. Өөрөөр хэлбэл "ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө" гэдэг шиг улс төрд түлхэж, дэмжиж ирсэн 80-аад оныхон нь өр рүү нь өшиглөсөнд ерөнхийлөгч ч тааламжтай хүлээж аваагүй, авахгүй гэдгээ Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийн өмнөхөн танхимд орж ирээд хэлсэн үгээрээ нэг мөр ойлгуулсан юм.
Энэ үг ерөөсөө хоёр, гуравхан хүнд дайж хэлсэн асуудал биш. Энэ бол нам доторх 80-аад оныхонд бүгдэд нь хэлсэн үг. Тиймдээ ч тэднийг явуулж араас нь яг үе чацуу, найзыг нь намын даргадаа зүтгүүлж өнөөх нь социализмын үеийн намын төв хорооны суртал ухуулга шиг хууччууллаа тулж, шинэковуудыг жийсэн нь ах нартаа тал зассаных.
Л.Оюун-Эрдэнэ гэхдээ Монгол Улс ерөнхийлөгчийн засаглалтай болох гээд байна аа гэж дуугарсан ганц хүн. Ерөнхийлөгч тодорхой хуулийн байгууллагуудын албан тушаалуудад залуучуудыг тавих, шинэчлэл хийнэ гэдэг амлалтаасаа ухарч, эсрэгээрээ улс төрийн тодорхой талбаруудад 80-аад оныхноо аваачиж байсан Л.Оюун-Эрдэнийн үйлдлүүд эцэстээ өөрийнхөө аппаратыг угсарч байгаа юм шиг болж эхэлсэн нь ах нарт таалагдаагүй.
УИХ-ын сонгуульд намаасаа жагсаалтаар нийгмийн тодорхой бүлгүүдийн төлөөллүүдийг парламентад оруулж ирсэн нь нэг талдаа зөв шийдэл байсан уу, байсан. МАН урьд нь бараг улс төрийн карьергүй болсон ах нараа, бизнесийнхний төлөөллийг жагсаалтад чихээд оруулчихдаг байсныг уг нь халсан жишиг. Гэхдээ энэ өөрчлөлт нь эцэстээ бас л парламентын засаглал руу халдахад хүргэж байгаа нь ч үнэн юм.
Мөн түүнд хамаарагдах хамгийн муу нэр бол тэр гурван шатны шүүхээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг орон даяар дэлгэцээр гэмгүй мэт яриулж, өөрийн улс төрдөө бас ашигласан явдал.
Тэр өнөөдөр ч ерөнхийлөгч дахин сонгогдох гэж Үндсэн хуулийг хөндөх гэж байна гэж шүүмжилж, улмаар энэ нь нийтийн шүүмжлэлийг хүртээд эхэлмэгц парламент руу халдаж эхэллээ гэж дуугарч байгаа ганц хүн болж хувирав.
Л.Оюун-Эрдэнэд одоо УИХ-ын гишүүнийх нь суудлаас өөр юу ч үлдсэнгүй. Юу ч үгүй Л.Оюун-Эрдэнэ магадгүй гомдлын сэтгэлээр ярьж, дуугарч ч болох. Аль эсвэл алдах юмгүй болсондоо бүхнийг дэлгэж ч болох.
Ямар ч байсан эрх баригч МАН түүнийг бүтээж бас унагаж харууллаа. Дараагийн Л.Оюун-Эрдэнэ харин хэн бэ...
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг үе шударга ёс ярьж жагсаалын тэргүүнд зогсож байсан хүн өөрөө эрх мэдлийн дотор орчихоороо бодит байдлыг мэдрэхээ больчихдог юм шиг санагддаг. Оюун-Эрдэнийн үед зарим ажил урагшилсан нь үнэн ч тойрсон хүмүүс, дотоод тэмцэл хоёр нь эцэстээ өөрийг нь л унагачих шиг боллоо
МАН доторхи фракцын тэмцэл ийм гүн явж байсныг хүмүүс одоо л ойлгож байх шиг. Гаднаас нь харахад нам нэг юм шиг харагддаг ч дотор нь олон талын эрх ашиг зөрчилддөг юм байна
Хүүк ман г бүр мөсөн самарлаа сүхээр дуусах нь үнэн байж
MCS гэж гөлгийн компанийг улс төрд өрсөлдөж буй хүмүүст санхүүжилт өгдгийг нь болиулах ёстой.
Маш хүнд үед сайн ажилласан гэж боддог
үхсэн баасны чн сн
Хөшөөчих юмаа ккк
????????????????????????????
Засгийн газрын үед хийсэн зарим ажил нь мартагдахгүй байх. Гэхдээ улс төрийн бодит байдал гэдэг их хатуу юм байна
ийм хоосон данхаар 5 жил удирдуулсандаа л харамсаж байна, ямар их боломж алдав.
Оюук уг нь зөвлөхийн багаа сайн бүрдүүлэх хэрэгтэй байсан юм. Зөвлөхүүд нь төрийн ажлын туршлага муутай хүмүүс байсан. Өөрөө бол авилгын эсрэг эгтэр жаахан үзчих гэхээр Хүүк хөдөлгөхгүй байгаа нь илт л харагддаг байсан даа
Оюун-Эрдэнэ зарим бодлогоо урагшлуулсан нь үнэн. Гэхдээ улс төрийн хүрээлэл, ойрын хүмүүс нь эцэстээ хамгийн том сул тал нь болсон бололтой
Улс төрд хэт ойрын хүрээлэл, ах дүү, найз нөхдийн нөлөө орж ирэхээр асуудал эхэлдэг гэдэг нь дахин харагдлаа
Шинэ үе гарахдаа л гарна
Нүүрсчид үү ккк
80oni mundag zaluusin amig udej garch irsen 70onihon chine uursdu jinhen huvalz hilgaichuud yum bna da.!!Ard tumen bol yalgaj salgahtaiga shu.!!!
Улс төрчдийг нээх энхийн цагаан тагтаа байх ёстой гэж найдвал ёстой хүний eртөнцийг таниагүй хүний шинж шүү. Оюукын нэг сайн тал нь шудрагадуу зантай, дарга нартай үзвэл үзчихдэг зоригтой зантай, нэг их намчирхаад намд баригдаад байдаг биш. Сул тал нь санаагаа нууж дипломат зан гаргадаг улс төрийн имижийг сураагүй
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Оюун-Эрдэнэ ТВ-ээр ярьсанаар Хэвлэлийхэнийг бичих зүйл зүйлтэй болгож өглөө. Тийм л сүрхий юм бол өмнө нь дууграх чинь яасан юм? Бүгд л таг дуугай дүлий дүмбэ байсан биз дээ.
Хүүктэй уулзалт хийснийхээ дараа том том унгацгаана л даа.....кх кх кх
Танхимаа өөрөө бүрдүүлж чадаагүй нь бүх алдааных нь үндэс болж,барьж байгаа тамганыхаа утгыг ойлгоогүй харагдаж байна.Бас Баттулгыг зөвлөхөө болгодог нь олон хүний итгэлийг уландаа гишгэсэн үйл болсон!
enhbold huvalz bolson bsan ter unen
ene uls tord neg yum todorhoi haragdaj bn erh medel avsan hunii toiron hureelel hamgiin ih nuluuldeg yum bn lee anh ard tumnii tald baigaa yum shig haragddag ch daraa ni nam dotorh fraktsiin temtsel dotroosoo huniig n iddeg shig sanagddag
Ideh gej uls turd orj, jagsaal tsuglaan zohioson gej uuruu barag am aldan helchlee sht
Оюун-Эрдэнэ гарч ирэхдээ шинэ үеийн улс төрч гэж олон хүн харж байсан. Гэхдээ улс төр гэдэг дотор орсон хойно хэнийг ч өөрчилдөг бололтой. Сайн муу нь холилдсон л дүр зураг харагдаж байна
ehleed enhboldiin systemiig unagaana gej yrisan daraa ni ooriin system bolgoson yum bish uu gej bodogdoj bn uls tord iim davtagdalt mash ih haragddag negniig ni shuumjilj garch irsen hun daraa ni yag adilhan bolchdog
neg hun buh zuiliig shiiddeg bish uls toriin system ooroo ih hetsuu bololtoi oyuun erdene gantsaaraa shiidehgui olon hunii ashig sonirhol dund yavj baisan ni haragddag iim uchraas zarim shiidver ni margaan daguulsan baih
Анх жагсаал дээр гарч ирж байхад нь олон хүн найдлага тавьж байсан. Харин одоо түүнийг шүүмжилж байгаа нь улс төрийн бодит дүр зураг юм шиг санагддаг
politikiin hamgiin sonin ni ene shig neg hunig urguj gargadag daraa ni uuriin garar unagaadag yavdal baih man dotor odoo yu bolj bgaag gadnaas ni harahad l ih tom temtsel yavj bga ni medregdej bn
neg udaa erh medeltei bolson hun daraa ni teriigee hadgalah gej iluu ih temtsdeg bololtoi ene ni l uls toriin hamgiin tom asuudal bh oyuun erdene ch gesen ene systemd ortson hunii neg jishee shig
Нүүрсний хэрэг, том төслүүд, нам доторхи тэмцэл гээд бүгд нийлээд Оюун-Эрдэнийн үеийг маш маргаантай болгосон. Түүх нь дараа нь л бодитоор үнэлэгдэх байх
ene medeeg unshaad neg l zuil bodogdoj bn mongoliin uls tord hunii huvi hunii huvia bodson toglolt mash ih baidag yum bn ard tumend haragddag ni neg heseg ni l yum shig
man dotor 80 aad onii uls torchid deer ilt huvaagdal baina gej haragddag shine ue gej garch irsen humuus ni odoo bas huuchin system shig boloh geed bga yum bish uu gej bodogdoh ued bii
politikt neg hunii od mash hurdan manddag bas yag ter hemjeegeer unadag shig sanagddag oyuun erdene anh garch irehdee ih ih huleelt uusgesen ch odoo harin mash ih margaan daguulj bn
neg uls torch gantsaaraa uls orniig oorchilno gej bodoh ni heterhii ideal bodol bh mongoliin system ooroo mash olon sonirholiin dund yavdag uchraas hen ch orchihson adilhan asuudald oroh magadlal ih
neg heseg ni oyuun erdene buruu geh baih nuguu heseg ni system buruu geh baih unen ni magadgui dund ni l baigaa bh mongoliin uls tord hunii huvi hunii nuluu mash ih bdag ni l ilt haragddag
хэзээч үнэн ялдаг цаг хугацааны асуудал
Шатарзандан нэг бол архинд гүн орно нэг бол тэсрэнэ. Тэсрэлтийг ямар ч үнээр хамаагүй тэвчээртэй хүлээнэ. Алурч залуу хүн тул ирээдүйн замаа засаж явна.
Teneg hun uzeegui ih hurungu, hyazgaargui erh medeld hureh iim ayuultai. Ene hun hulgaigaa haahad namaa chirj, irgedee uimen, daind turhij, ger buleesee tangarag tasarhad yu ch bish gej oilgson.
ene danhiin vgiig odoo hench sonsohgui huleej avahgui ene zvgeer l duugai zailaad uguh heregtei bh
УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ЗОРИУДААР УНАГАСАН БӨАЙХАА
Хагартлааа баяжсан өлөн лалрууд 50 саяаар тамхи татуул торгоно гэж хуцдаг тэнэг
Орон гаран мэдрэл муутай өш хонзон санасан олхиогүй оронцог
Баярцогтийн оронд чөтгөр ерөнхийлөгч болсон нь дээр...
ярьж хэлж байгаа шигээ зоригтой байж үндсэн хуулиар зөвхөн ерөнхий сайдад олдсон танхимаа өөрөө мэдэж бүрдүүлэх эрхээ ашиглаад явсан бол монголын ли куйлюан болох боломж байлаа даанч хөөрхийлөлтөй аймхай эсвэл гэнэн итгэмтгий хүн юм
Энэ новшийг Хамгийн тогтворто удаан засаглуулсан, гэтэл хариулт нь ганцхан: АМАРГҮЙ ЦАГ ҮЕ… тэгээд эх захгүй идэлт
Худлаа гар.
...автуусанд тамхи татвал тавин саяар торгочих тэгээд л болоош дээ гэж авдаг гар даа. Эргүү юм бишүү
Олон түмнийг бослого тэмцэлд уриалаад хэрэв цэрэг цагдаа гарт нь байвал төрийн эргэлт хийх нь байналээ. Эргүүлэн татах хууль батлагдвал Бослого гаргана бүх аймгаар явна гэж төр засгийг шантаажлаад ёстой эвгүй мунхаг хүн байна лээ.
Анхнаасаа бүтэхгүй Данхыг хамгийн халуун зуухан дээр тавьж исгэрүүлсэн Хүүкийн буруу шүү !
Данх минь одоо чамайг тоож дагах хүн огт байхгүйг сайн бодоорой, огцорлоо шууд л гөлөг боллоо, монгол зан ш дээ....боловсролынхоо хирээр л сэтгэдэг шигээ адууныхаа хирээр исгэр.....?!
оюунэрдэнэ морь унасан толгойгүй хүн байсаан. хэн ч биш хүн төрийн толгойд гарахаар балшийг нь ард бид л сүүлд нь хүртэх юм даа
Цаддаггүй өлөн Галч
Oyunerdene shig sain ajillasan er.said
baihguishtee suuliin 35 jild.MANANgiin
trolluud l iim ym saraachina.
Оюунэрдэнэ гэж тэнэг новш Монголыг сүйтгэсэн болохоос хөгжүүлээгүй.Ардын намд ийм тэнэгүүд дүүрэн байгаа. АН-д ч ялгаагүй.
Энэ хүн тэтгэврийн хуулийг гажуудуулж, нэгнээс нь дээрэмдэж нөгөөд өгч хуучин социализмын тэгшитгэл хийсэн хүн.....энэ хүнийг шүүхэд өгч хохирлоо нөхүүлнэ....
Боловсролгүй тэнэг халтраар улсаа тоглуулж байсан гэж бодохоор дургүй хүрдэг. Шоронд байх ёстой этгээд ш дээ орлогын нотлуул.