Нийгмийн

Нас гүйцсэн эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт ₮2.7 сая, Увс аймагт ₮1.3 сая байна

Үндэсний статистикийн хорооноос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг танилцууллаа. 2026 оны хоёрдугаар сарын байдлаар атны үнэ 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 300.0 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.3 сая төгрөг болж, 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэгвэл хязаалан гунан үхрийн үнэ 1.9 сая төгрөг болж, 300.0 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 320.0 мянган төгрөг болж, 50 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 220 мянган төгрөг болж, 50 мянган төгрөгөөр тус тус өсжээ.

Өнгөрсөн сард эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 2.7 сая төгрөг, Увс аймагт хамгийн бага буюу 1.3 сая төгрөг байна.

Ямааны ноолууртай арьс 2026 оны хоёрдугаар сард 61.5 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.7 мянган төгрөгөөр, боодолтой өвсний (20кг) дундаж үнэ 13.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.0 мянган төгрөгөөр тус тус өсөв.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button