"Бодь"-ийн няцаалт

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм"-д оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг "Бодь Интернэшнл" ХХК-иас 500 мянган ам.долларыг хэд хэдэн удаа буюу нийт 1.5 сая ам.доллар авсан гэх асуудлыг ярьсан.
Уг асуудалд "Бодь Интернэшнл" ХХК-ийн зүгээс "2013 оны 12-р сард зохион байгуулагдсан УИХ-ын Хянан шалгах түр хорооны нүүрсний сонсголд гэрчээр оролцож, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүдийн асуудалд нээлттэй ил тод хэлэлцэгдсэн. Ийм атал Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нүүрсний сонсголыг даргалагч болон бусад хүмүүст хандив өгсөн гэж илт худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдлаа" хэмээв.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийг хууль, шүүхийг байгууллагад өгнө гэжээ. Уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ч мөн өөрийн цахим хуудастаа "гүтгэлэг" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гүэ одоо тэгээд тиймээ хэдэн юм өгсөн гэлтэй ч биш, нөгөөх нь бага сага юм авсан ч гэх нь хаашаа юм. Дунд нь Маниусын толгой л жигтээхэн эргэх юм даа.
Шүүх дээр уулзах болждээ. Одоо бодход Нүүрсний сонсголоор Бодийн тухай тоймтой зүйл яригдаагүй шүү.
Оюун-Эрдэнэ ярьсан болохоос биш МАН -АН мафиууд бол авилга аваагүй өгөөгүй гэвэл доромжлоо гэж уурлах байлгүй дээ!! Адгийн наад зах нь баг хорооны зохион байгуулагч төмөр тэмдэг хахуулиаар тарааж байхад!! Ккк
hovdiin hogiin hulgaichd hen itgehuu
Бас Ховдынх юмуу. Тэгвэл тодорхой хүн муутай л байгаа
dolioson s#a
200 сая яригдсан шүү
Энэ нөхөр их л сэжигтэй санагдаад байдаг юм даа
Ноднин түүнээс ч өмнө Монголын Засгийн газрын Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг аваад эдүгээ нэр төртэй зөв эрэмбээр гадаад талд импортлогдох иргэний оюуны онцгой дээд эрхийг энгийн олны дунд нядалсаар байх нь буруу гэдэг ойлгомжтой үнэнийг хүндлэх хэрэгтэй
Бодь гэж ёстой бузар компани яагаад төрийн ажлууд аваад байдаг байна даа өөрөө хийж байгаа огт байхгүй зүгээр цавчаа
Женкогийн өрөөнд л байж байдаг хүн бсн
УРТЦААГАНЫГ ЯАГААД БАРИЛГАЖУУЛДАГ БОЛСОН БИЛЭЭ !!!
ХЭН ЧАМД БАРИЛГА БАРЬ ГЭСЭН ????????????
ГРАЖ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН Л БАРЬ ГЭСЭН БИЙЗ ДЭЭ ????????????
Ene gej zalitai solir unen bj l taara shde.!!!
Энэ долирын оролцоогүй юм хэрэг гэж байхгүй шүү!!! Авилгадаа живсэн МАН -АН мафиуудын төрд авилга өгдөггүй том компани гэж нэг ч байхгүй!!!