Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Ираны дайны эхний зургаан хоногт 11 тэрбум ам.доллар зарцуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргааны албан тушаалтнуудын тооцоогоор бол Вашингтон Иранд хийж буй дайнд эхний зургаан хоногт 11 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Мягмар гарагт /2026.03.10/ Конгрессын Сенатын танхимд болсон хаалттай уулзалтын үеэр энэ тооцооллыг танилцуулжээ.

Тэрхүү уулзалтаар дайны нийт зардлыг танилцуулаагүй байна. Зарим Конгрессын гишүүн Цагаан ордон тун удахгүй дайнд нэмэлт санхүүжилт авах хүсэлт гаргана гэж бодож буйгаа илэрхийлжээ. Зарим албан тушаалтны таамаглаж буйгаар Цагаан ордон Конгрессоос 50 тэрбум ам.долларын санхүүжилт хүсэж магадгүй аж.

Трампын захиргаа дайны өртөг, хэр удаан үргэлжилнэ гэж төлөвлөж байгаа талаар мэдээлэл олон нийтэд өгөөгүй. Тэр лхагва гарагт /2026.03.11/ Кэнтаки мужид кампанит ажил хийж байхдаа дайнд АНУ ялалт байгуулсан ч ажлаа дуусгах хэрэгтэй гэж хэлсэн юм.

Конгрессын гишүүд Ираны дайн АНУ-ын зэвсгийн нөөцийг шавхах вий гэж санаа зовж буй. АНУ-ын зэвсгийн компаниуд эрэлт хэрэгцээг хангахад бэрхшээлтэй тулгарч байгаа үед Иранд дайн эхлүүлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button