Улс төрийн мэдээ

Э.Бат-Үүл: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн ард ерөнхийлөгчийг Г.Занданшатар хатгаж байгаа

Хотын дарга асан Э.Бат-Үүл сэтгүүлчдийн асуултад хариулж, дараах тодруулгыг өглөө.

Тэрбээр, "МАН авлигын том хэргээ хааж, хар хайрцагт хийхийн тулд дарангуйлал тогтооход бэлэн байгаа. Энэ их наядаар яригдаж байгаа хэргүүд МАН-ын бүлгүүдийн хоорондох зодооноос гарч ирсэн мэдээлэл. Хоорондын тэмцэлдээ улайрахдаа энэ бүхнийг гаргаж ирсэн. Нээлттэй парламент гэдэг бол энд байгаа намуудын улс төрийн өрсөлдөөний дунд ард түмэнд бүх мэдээлэл нь яригдаад гараад ирж байгаа хэрэг. Дэлхийн аль ч ерөнхийлөгчийн засаглалтай улсад ийм зүйлс, авлига нь ил болсон жишээ байхгүй шүү. Тиймээс МАН парламентын засаглалыг хаах гэж байна. Парламент авлигыг сөхөж гаргаж ирвэл ёс зүйн асуудал болж хувирах, гишүүнийг буцааж татах асуудал болох гэж байна.

Зарим гишүүд ойлгохгүй байх шиг байна. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг сонгогчдын бүрэн эрх юм. Ёс зүйг өнөөдөр юу ч гэж мушгиж болно. Би Төрийн ордонд явж байгаад ерөнхийлөгчийн хажууд унгачихвал аягүй бол ёс зүйн асуудал болж хувирч ч мэднэ. Сонгогчдын бүрэн эрхийг хурааж аваад цэцэд өгөх тухай ярьж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Үндсэн хууль батлахдаа сонгогчдынхоо эрх ашгийг хангахын төлөө УИХ-ын гишүүн дарамтад орж болдоггүй гэдгийг л тусгаад өгсөн. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн барьсан гэж бодохгүй байна. Үүнийг Г.Занданшатар хатгаж хийлгэсэн гэж харж байна. Г.Занданшатар ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо парламент руу дайрч орж ирэх гэж байна" гэв.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хамгийн хэрэгтэй хууль шүү цагаан толгойтоо замхруулж үл болно

Зочин
Зочин
Reply to  Зочин

УИХ-ын үл бүтэх гишүүнийг эгүүлэн ьаьах нь зөв боловч "Нуухыг нь авар гээд нүдийг нь сохлох" гээд байна шүү гэдгийг л Бат-Үүл анхааруулаад байгааг ойлгохгүй байна уу?? Хэцүү ч юмаа даа11

Зочин
Зочин

Зарчмын хувьд зөв хууль шүү. Худлаа баахан амлаллт өгч гарч ирчихээд юү ч хийдэггүй, өргөсөн тангаргаа зөрчдөг бол эгүүлэн татах нь зөв

Зочин
Зочин

Энэ нам ингэж жаахан амилмаар юм даа. Одоо нэг жилийн хугацаанд сайн улс төр хийж чадвал сонгуульд ялна шүү

Ажиглагч
Ажиглагч

Бат-Үүл шалдаа унаж Х.Баттулгын явуулга хүчээ авч буйд харамсаад үхмээр. Хулгайч гишүүдийг эргүүлэн татвал сонгогчдын эрхэнд халдсан болно гэв үү, Бат-Үүлээ? Дүү минь чи эрүүл бн уу? Эмнэлэгт үзүүл.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Занданшатар хэн нэгнийг эргүүлэн татаад, өөрөө гишүүн болох гэж ийм санал оруулжээ. Болио чи.

Зочин
Зочин

Эргүүлж татдаг больёо гээд өчнөөн ярьсан биш үү одоо юун буруу болчихов оо

Зочин
Зочин

Сонгогчид мэдэх учиртай даа.

Бат
Бат

Батүүл одоо болио. Би дөрга болно ч гэх шиг. Одоо 70 гарчихаад ингэж эргүүтээд байх юм.нийгмийн хөгжлөө гүйцэхгүй байгаагаа мэдэж ав. Одоо Батүүлийн мэддэг улс төр байхгүй. Физикийн хууль шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button