НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Баттүшиг МҮОХ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо

Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган болж байна. Чуулганаар тус хорооны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явуулж МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар сонгогдсон болсон байна.

Тэрбээр МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдож буй бөгөөд МҮОХ-ны 13 дахь ерөнхийлөгч болж байгаа юм. Мөн МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх гишүүдийг чуулганаар тодруулах бөгөөд дэд ерөнхийлөгчид тав, гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгсөн.

Чуулганд оролцвол зохих 171 гишүүнээс 136 нь гишүүн ирсэн бөгөөд Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Кирсти Конвентри чуулганд оролцсон аж. Түүнчлэн МҮОХ гишүүддээ ажлын тайлангаа танилцуулжээ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Халхын хавтгай дээр өөр хүн олдоогүй юм уу

Зочин
Зочин

zailaachee

Тэмүүл
Тэмүүл

Зөв зөв. Дархлагдсан дарга болох хэрэгтэй. Заавал сонгууль монгууль гэж үзэмж харуулах шаардлагагүй. Насын туршийн дарга байсан ч ард түмэн дуугүй л байх болно. Угсаа залгамжилсан дарга гэсэн шинэ томъёололд шилжих нь зөв

Zochin
Zochin

Bayar hurgeye.Amjilt

Холбоотой мэдээ

Back to top button