ДЭЛХИЙ

Монголоос Казакстаныг зорьж явсан автобус ахин осолдлоо

Өнгөрсөн ням гарагт /2020.01.26/ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос Астанаг зорьж явсан автобус осолдсон талаар Интерфакс.ру сайт мэдээллээ. Уг автобусанд 47 хүн зорчиж явсны 45 нь Монгол иргэн байсан бөгөөд нэг ч иргэн гэмтэж бэртээгүй байна. Осолдсон газар болох  Алтайн замд өмнө мөн яг ийм осол болж байв.

Эргэн сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр мөн Алтайн зам дээрээс аврагчид 40 оюутныг аварсан талаар Комсомольская правда мэдээлж байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр Улаанбаатараас Казахстаныг чиглэн явж байсан автобусны жолооч нэгэн жижиг шатахуун түгээх станцаас түлшнийхээ савыг дүүргэн гараад, хэдхэн километрийн дараа мотор нь эвдэрч байлаа. Монгол оюутнуудтай автобус эвдэрсэн газраас холгүйхэн орон нутгийн онцгой байдлын албаны аврагчид байжээ. Тэд цасан шуурга шуурч, зам мөстөн, нөхцөл байдал хүндэрсний улмаас гурав дахь өдрөө өндөржүүлсэн бэлэн байдалд байсан нь энэ гэнэ. Замын нөхцөл байдлын улмаас зарим хэсэг замуудыг хаасан байжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-27 19:06

peasada

Бтр
Бтр
2020-01-28 10:06

Утга найруулга гэж авах юм �##�га.

Холбоотой мэдээ

Back to top button