БНХАУ энэ сард түлшний экспортыг нэн даруй зогсоох тушаал гаргажээ
Ираны дайны улмаас бензиний хомсдол үүсэхээс сэргийлж БНХАУ энэ сард хийх түлшний экспортыг нэн даруй зогсоох тушаал гаргасан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо (NDRC) бензин, дизель, онгоцны түлшийг экспортлохыг гуравдугаар сарын хугацаанд хориглосон аж.
Энэхүү тушаал лхагва гарагийн /2026.03.11/ байдлаар гаалийн бүрдүүлэлт хийгээгүй байгаа ачаануудад хамаарна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид газрын тос боловсруулагч үйлдвэрүүдийг шинээр экспорт хийхгүй байхыг уриалж, тохиролцсон тээвэрлэлтүүдээ цуцлахыг оролдох хэрэгтэй гэж мэдэгдсэн.
Түлшний худалдаачид БНХАУ гуравдугаар сард 2.2-2.3 сая тонн түлш экспортолно гэж тооцоолж байжээ. Харин одоогийн байдлаар БНХАУ 50 мянган тонн бензин, 300 мянган тонн дизель, 300 мянган тонн онгоцны түлш экспортолсон байгаа юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад манайд түлш нийлүүлэхээ зогсоовол манайх ч мөн түүхий нефтээ гаргахаа зогсоох хэрэгтэй