СПОРТ

Ү.Үүрийнтуяа: Шатрын спорт намайг тэвчээртэй, хариуцлагатай, аливаад нухацтай ханддаг болгожээ

Манай улсын шатрын спортоос 10 дахь их мастер цолтон төрсөн тухай бид мэдээлсэн. Тэр бол Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, “Хан-Алтай" клубийн тамирчин, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан Ү.Үүрийнтуяа юм.  Английн Лондон хотод болсон Дэлхийн шатрын холбооны хурлын үеэр түүний их мастер цолыг албан ёсоор баталсан юм. Ингэснээр 21 настай Ү.Үүрийнтуяа эл цолыг хүртсэн Монголын 10, эмэгтэйчүүдээс зургаа дахь шатарчин боллоо. Шатрын спортоор 13 жил хичээллэж буй тэрбээр Монголд болсон залуучуудын Азийн АШТ-ий хошой аварга болохдоо их мастер цолны хоёр дахь болзлыг хангасан юм. Отгон их мастертай ярилцсанаа хүргэе.

-Юун түрүүнд их мастер цолд хүрч, Монголоос төрсөн 10 дахь их мастер болсонд баяр хүргэе?

-Маш их баярлалаа.

-Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч олон орон шатрын их мастергүй гэж сонссон. Гэтэл гурван сая хүн амтай манай улс 10 их мастертай байна гэдэг том үзүүлэлт. Бас энэхүү спорт Монголд ямар хэмжээнд хүрснийг илтгэж байгаа байх. Их мастер болсныг тань албан ёсоор зарлахад юу бодогдов?

-Өөрийн эрхгүй баярласан. Энэ цолд хүрэхийн тулд их мастер Д.Шаравдорж багштайгаа болон клубийнхээ хоёр шатарчны хамт Европ руу олон улсын цуврал тэмцээнд оролцохоор явсан. Эхний тэмцээнээсээ балл авч чадаагүй. Харин дараагийн тэмцээнээс эрэгтэй олон улсын мастерын болон эмэгтэй их мастерын балл авсан. 

Сүүлийн тэмцээнээс их мастерын баллаа авлаа гэж бодтол Болгар Улс татвараа төлөөгүй байсны улмаас асуудал гарч авч чадахааргүй болсон. Ингээд наймдугаар сард Монголд болсон Азийн залуучуудын аваргад түрүүлж сүүлийн баллаа авсан юм.

Би 2016 онд анх Азийн залуучуудын аваргад түрүүлж анхны баллаа авч байлаа. Тэгэхээр дээрх тэмцээний хошой аварга болохдоо их мастерын гурав дахь баллаа авснаа маш их билэгшээж байгаа. Эмээ минь намайг хичээл номдоо гол анхаарлаа хандуул гэж хэлдэг хүн. Гэтэл их мастерын болзол биелүүлтэл маш их баярлаж байсан. Ээж ч гэсэн их баярлаж байсан. Үнэхээр их баяртай байна. Эх сурвалжIkon.MN Бусдад түгээх

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button