Импичментийн түүх давтагдах уу
2021 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлага хүлээн огцорч, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдож байв.
Тухайн үед үүссэн улс төрийн нэг ээдрээтэй асуудал бол У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохдоо тухайн үеийн ерөнхийлөгч Х.Баттулгад бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө импичмент үзүүлнэ гэдэг асуудлыг УИХ-д оруулж ирэхээ илэрхийлсэн.
Яг тэр жил, Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөж иргэд талбайд тайван жагсаал хийж байсан бөгөөд уг жагсаалыг улс төрийн зорилготой болгож өөрчилсөн хүн нь Х.Баттулга бөгөөд баримттай хэмээн тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хэлж байв.
Үүнийг нь Ерөнхий сайд байхдаа У.Хүрэлсүх “Ерөнхийлөгч хүн жагсаалыг үймүүлж, санхүүжүүлж, турхирч, үймээн самуун дэгдээхийг оролдсон. Тиймээс ч би огцорч байна. Иймээс Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ” хэмээн мэдэгдэж үүнийг МАН-ын гишүүд ч батласан.
Төрийн өндөр албан тушаалтан буюу ерөнхийлөгч, шүүгч, парламентын гишүүнд хариуцлага тооцох, хугацаанаас нь өмнө эгүүлэн татахыг хэлдэг.
Х.Баттулга тэр жилдээ МАН-ыг тараах захирамж гаргаж байсан бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа ч дуусаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэц түүнийг дахин ерөнхийлөгчөөр сонгогдох боломжгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ бол тухайн үед түүний хувьд тэвчишгүй нөхцөл байдал байсан бөгөөд МАН-ыг тараахаар уурсаж, хуулиар олгогдоогүй эрх эдлэхийг оролдсон хэмээн олон нийтээс шүүмжлэл хүртсэн юм. Х.Баттулгын эрх мэдлийн энэ вакумжилтын араас одоогийн ерөнхийлөгч давтах вий гэдэг агуулгаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хөндсөн.
Ингэхдээ, хэрвээ ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлэн эрх зүйт төр дээгүүр субъектив байдлаар давж, тэр нь тодорхой болоод Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ гаргавал импичмент хийх ёстой гэсэн юм. Хэрэв иймдээ тулбал Х.Баттулгыг эсэргүүцсэн шиг улс төрийн акцууд өрнөж, яг ижил түүх давтагдана. Гэхдээ мэдээж тодорхой үр дүнд хүрэх нь дамжиггүй.
Төрийн тэргүүн иймдээ тулахгүй гэх олон нийтийн итгэл түүний хэлсэн "Би парламентын засаглалыг байнга дэмжинэ" гэдэг үгэнд оршиж буй биз ээ.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөөсөө ерөнхийлөгчгүй болчихвол яасан юм бэ. Энэ албан тушаал бүхнийг жонхуу хутгах юм
Яг үнэн. Очирбат, Багабанид, Энхбаяр, Элбэгдорж, одоо энэ нөхөр байна. Эдгээрээс хэн нь ард түмэндээ нэр нүүртэй байв аа. Одоо эргээд “энэ нь сайн ерөнхийлөгч байсан” гэж санаанд үлдэх хүн гарахгүй байна. Тэд монгол улсад юу үлдээв ээ? хагарал, талцал л үлдээлээ.
Улс төрд ийм маргаан дахин давтагдахгүй байгаасай
Парламентийн засаглалыг дэмжинээ гэчээд.....сэмхэн сэмхэн Ганц хүний засаглалруу гэтээд бгаам биш үү ?!
ene sedew uneheer ih emzeg asuudal shuu
Ийм асуудал дахин давтагдахгүй байгаасай
Ард түмний бэлэг тэмдэг байж, төвийг сахих статустай Хүүк намын дотоод асуудалд гүн хутгалдаж байгаа нь огцруулах шалтгаан мөн.
Nam baitugai parlament ruu shuud dairch baihad.
Khurelsukhiig hurdan ogtsruul
Монгол улс энэ хоёр хувалзнаас л салахад хөгжил дэвшил ирнэ шүү
Төрийн байгууллагууд хуулийн дагуу ажиллах хэрэгтэй
Иргэдэд тогтвортой улс төр л хэрэгтэй
Төрийн институцүүд хоорондоо хүндлэлтэй байх ёстой
Shuud dairch baihad yostoi mongoor jagsdag humuus mongogui ch gesen uls oron parlamentiin zasaglalaa hamgaalj iim ued l jagsah eserguutslee ilerhiileh, hariutslaga tootsohiig shaardah heregtei. Nogoo Noorogiin nohor haachsan baihgui. Iim l baina.
Түүх давтагдахгүй байгаасай гэж хүсэж байна
Хүрэлсүхэд импичмэнт хийж нэг даруулга хиймээр л байгаа юм. Энэ улсын төрийн дээд эрх мэдэл зөвхөн парламeнтад байдгийг нэг харуулах л хэрэгтэй. Даанч парламeнтийн гишүүд нь аймхай, тал нь Хүүкэд худалдагдчихсан
үнэн, чи зөв хэллээ.
Ерөнхийлөгчийн үүрэг нь ил наанаа бол төмөр тэмдэг цаас тараах, байшин барилга аймаг суманд цол хэргэм өгөх, улам олон уул усыг тахих гэдэг нэрээр улам олуулаа татвар төлөгчийн мөнгөөр зугаалах архидах, энд тэнд очиж хөшөө шаьар овоолго нээх, цэрэг мэт ёслох л гэж ойлгож бна даа. Харин цаанаа бол өөрийн томилсон авилгын шүүгчдээрээ хуулийг завхаруулж, гадаадад улсаа төлөөлж, 2 тусдаа ЗГтай мэт хор хутгаж хөгжлийг тушиж бна. Ерөнхийлөгч ер нь хэрэгтэй институц мөн үү айн.
Засаглал солих оролдлого хийхээр завдаж байна
Yeronhiilogchiin alban tushaaliig bur baihgui bolgoj bolno. Tegeheer gants parlament gesen neg l erh barih deed baiguullagtaigaa uldene bolno. Yeronhiilogch shagnal garduuldag tuuniig aimguudiin zasag darga nar bolon niisleliin zasag darga nar hiigeed baij chadna. Gadaad hesdegiig n parlamentiin gishuud bolon zasgiin gazriin gishuud hiichihne. Army udirdahiig n UIH -iin heden gishuud batlan hamgaalahiin saidtaigaa hamt hiichihne.
songuuli n ene jil yum uu ?
Хүрэлсүх минь ухаарч алдаагаа засаарай. Би N1 хүний ивээлд байгаа, тиймээс “Намайг хэн хэлхэв, Нохойг хэн саахав” гэсэн нөхдүүд УИХ, ЗГ-аар дүүрэн пээдэлзэж байна.
uls tur dandaa ingej margaldaj baival ard irged l hohirno
Ийм маргаан ихсэхээр ард иргэдэд л хэцүү
Yu n hetsuu baih ve dee. parlamentiinhaa l tald orno.
uls turd togтвортoi baidal hamgiin chuhal