НийгмийнНИЙГЭМ

Ц.Энхжаргал: Дунд ангийн хүүхдийг чиний буруу гэж ганцаарчлан загнахаас илүүтэй нийт дунд нь ярилцахаар шийдсэн

Сүүлийн үед цахим орчинд нэгнээ зодож байгаа өсвөр насны хүүхдүүдийн бичлэг цацагдаж нийгмийн анхаарлын төвд ороод буй. Улмаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд үе тэнгийн дээрэлхэлт их байгаа нь үүгээр ил болсон. Иймд асран хамгаалагчид хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, тэдэнд анхаарал халамж тавих зэрэг асуудлууд хөндөгдсөн. Тэгвэл Дорнод аймгийн Хан-Уул сургуулийн дунд ангийн сурагчийн аав охиныг нь гомдоосон хүүхдийг загнаж зэмлэхээс илүүтэйгээр ангийнханд нь сургалт орж буй зураг орон нутгийн хэвлэлд нийтлэгдэж эцэг эхчүүдэд сайн үлгэр жишээ болсон.

Түүнийг Ц.Энхжаргалын гэнэ. Гурван охин, нэг хүүтэй өнөр өтгөн айлын аав. Тэрбээр хилийн цэргийн 0132-р ангийн 0249-р салбарын соён гэгээрүүлэх офицер бөгөөд энэ салбарт 18 дахь жилээ хүчин зүтгэж байгаа тангараг өргөсөн цэрэг, сайн аав, орон нутагт ажиллаж амьдардаг залуу гэр бүлийн төлөөлөл юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Саяхан таны хүүхдийнхээ ангид хүмүүжлийн сургалт орж байгаа зураг цахим орчинд нийтлэгдсэн. Улмаар эцэг эхчүүдэд сайн жишээ болж, нийгэмд эерэг зөв сэтгэгдэл өгсөн. Тэр тухайн яриагаа эхэлье гэж бодлоо?

-Манай охины ангийн хоёр хүү хоорондоо муудсан юм байна лээ. Тэгэхээр нь манай охин голоор нь ороод боль, болохгүй гэж хэлтэл нэг хөвгүүн нь охиныг маань гомдоож, таагүй үг хэлсэн тухай хичээлээсээ ирээд надад дуулгасан. Тухайн үед аав нь ойлголоо гээд охиноо тайвшруулаад аргадсан. Тэр өдөр тав дахь өдөр байж таараад арга хэмжээ авч чадаагүй. Би хил хамгаалах байгууллагат ажилладаг учир төдийлөн охиныхоо багштай уулзаж амждаггүй. Тиймээс даваа гарагт ангийн багштай нь уулзаад охиныхоо найзуудад бусдыг хүндлэх, зөв нөхөрлөх талаар хэдэн зүйл ярих гэсэн юм аа гэж зөвшөөрөл хүссэн. Багш миний саналыг таатай хүлээж авч тусалж хүүхдүүдэд хүмүүжлийн тухай ярилцаж, зөвлөгөө өгсөн гэх үү дээ.

-Охин нь хэддүгээр анги вэ?

-Манай охин зургаадугаар анги.

-Тухайн гомдоосон хүүхэдтэй ганцаарчлан уулзах бус анги дотор нь яриа хийсэн нь бусад аав ээжүүдэд том туршлага, үлгэр болсон байна шүү дээ?

-Дунд ангийн хүүхдийг чиний буруу гэж загнахаас илүүтэй нийт дунд нь хэлэх нь зөв гэж шийдсэн. Тухайн гомдоосон хүүхэдтэй нь хувьдаа уулзаж, загнах ч юм уу таагүй харьцах ямар ч шаардлагагүй. Аав нь гээд цэрэг хувцастай хүн гэнэт яваад орохоор тухайн хүүхдэд эвгүй сэтгэгдэл төрүүлж айлгах магадлалтай учраас нийт дунд нь ярих нь зөв гэж шийдсэн. Би өөрөө хажууд нь байгаагүй учир манай хүүхдийн буруу ч юм билүү мэдэхгүй. Хүүхдүүд л болсон хойно зөв бурууг нь мэдэхгүй дүрсгүйтэх тохиолдол гарна. Тиймээс нийт дунд нь болох, болохгүйг нь хэлээд өгвөл хүүхдүүд ойлгож цаашдаа ямар нэгэн асуудал гарахгүй байх гэж бодсон. Гомдоосон хүү дараа нь манай охиноос албан ёсоор найзыг уучлаарай, миний буруу гэж уучлал гуйсан гэсэн.

-Таныг сургалт орсны дараагаар ангийн уур амьсгал мэдээж өөрчлөгдсөн байх?

-Хүүхдүүдийн хандлага өөрчлөгдөж сайжирсан гэсэн. Манай охины хэлснээр ангийнхан хүүхдүүд нэгэнтэйгээ эелдэг зөв боловсон харьцах нь нэмэгдэж, сайхан анги болсонд нь баяртай байгаа.

Түүнтэй цахимаар холбогдож ярилцав
Гэрэл зургийг: О.Улсболд

-Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд нэгнээ зодож буй бичлэг цацагдаж нийтийн анхааралд ороод байгаа. Энэ нь гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой гэж ихэнх иргэд үзэж байх шиг байна. Таны хувьд хүүхдийнхээ хүмүүжил дээр хэрхэн анхаарч байна?

-Эцэг эх хүүхдэдээ хэр их анхаарал халамж тавих, тэднийг сонсож байгаа зэрэг нь хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх байх. Муу хүүхэд гэж байхгүй. Харин хүүхдээ сонсож ойлгож ярилцдаг, ярилцдаггүй аав ээжүүд л гэж бий. Ер нь хүүхдээ сонсож, ойлгож ярилцах нь гэмт хэрэгт холбогдох, ямар нэгэн асуудал гаргахаар урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга гэж боддог. Хүүхдийн хүмүүжлийн тухайд гэвэл сайн сонсогч нь байж чадвал хүүхдээ ойлгоно. Ойлголцож чадвал ямар нэгэн асуудал гарахаар сэргийлж чадна гэсэн үг. Тиймээс аль болох сонсохыг хичээдэг.

-Үе тэнгийн дээрэлхэлтийн томоохон шалтгаан нь эцэг эхчүүд гэж зарим хүмүүс үзээд байгаа?

- Одоо нийгэмд гараад байгаа үе тэнгийн дээрэлхэлт эцэг эхчүүдтэй нь холбоотой. Хэдий хэрэглэх материаллаг зүйлээр нь хангаж байгаа ч боловсрол, хүмүүжилд нь төдийлөн анхаарал хандуулдаггүй юм шиг санагддаг. Хөрөнгө мөнгө, ухаалга утас хүнийг сайхан харагдуулдаг ч сайн явж байна гэсэн үг биш гэдгийг хүүхдүүддээ ойлгуулах хэрэгтэй. Түүнчлэн баян ядуугийн ялгаанаас болж энэ асуудлууд гарч байж мэднэ.

-Хил хамгаалах салбарт ажиллаж байгаа алба хаагчид тушаалаар орон нутгууд руу томилогдож ажилладаг. Улмаар олон удаа нүүх хэрэгцээ үүсдэг. Тэгэхээр хүүхдийн боловсролын асуудал яригддаг шүү дээ?

-Бид тангараг өргөж үүрэг хүлээсэн алба хаагч учраас тушаал дагна. Олон газар томилогдож очиж ажиллах шаардлага үүснэ. Миний хувьд очсон газар бүртээ хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч сайн гэсэн сургуульд нь оруулахыг хүсдэг. Гэсэн хэдий ч алба үүргийн шалтгаанаар олон хоног гэртээ очихгүй байх нөхцөл гарна. Тэр бүхэнд эмээ, өвөөд нь даатгаж үлдээдэг.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм аав олон байгаасай үнэхээр зөв үлгэр байна

Зочин
Зочин

Ухаантай аав бнм

Зочин
Зочин

одоо нийгэм бүр мөсөн муу муухай болчхоогүй л байна даа ухаантай сайн хүн байна. ийм хүн олон байгаа шүү

Зочин
Зочин

yag ingej l huuhedtei haritsah heregtei shde hundeldeg aav bn

Зочин
Зочин

Загнаж шийтгэхээс илүү тайлбарлаж ойлгуулах нь хамгийн зөв арга

Зочин
Зочин

uneheer saihan jishee bn busad etseg ehchuud bas suraltsah heregtei

Зочин
Зочин

Ийм аавтай хүүхэд азтай юм аа

Зочин
Зочин

huuhed bolgon aldaanaasaa surdag shuu ene bol mash zuv handlaga

Зочин
Зочин

Хүүхдүүдэд тайлбарлаж ярилцах нь хамгийн зөв хүмүүжил

Зочин
Зочин

ene aav uneheer bodoltoi hun bn shu hundetgel turj bn

Zoczhin
Zoczhin

asudaltai huhduudteil yarina biz,buh huhedig geher buru shtei,gemgui mortlo ta nariin balai yumig sonsonoshtei,iim balai yumig ofo medrluudni dagaadl duuraina bplij uz

Зочин
Зочин

Өсвөр насныханд ийм зөв хандлага л хэрэгтэй байдаг

Зочин
Зочин

ingej l asuudliig zovoor shiideh heregtei shuu

Зочин
Зочин

Бусад аав ээжүүдэд маш том үлгэр жишээ болжээ

Зочин
Зочин

huuhduudiig ailgah bish oilguulah ni hamgiin chuhal

Зочин
Зочин

Ийм хүмүүжилтэй аавууд олон байвал дээрэлхэлт багасна даа

Зочин
Зочин

yostoi mundag shiidver gargasan aav bn

Зочин
Зочин

Хүүхдүүдийг нийтэд нь ойлгуулж ярьсан нь их зөв санагдлаа

Зочин
Зочин

ene bol жинхэнэ хүмүүжил гэж бодож байна

Зочин
Зочин

Сонсож ойлгодог эцэг эх хамгийн сайн багш байдаг

Зочин
Зочин

yag unen huuhedtei yariltsaj oilgoh ni hamgiin chuhal

Зочин
Зочин

Нийгэмд ийм эерэг мэдээ хэрэгтэй шүү

Зочин
Зочин

sain aav bn ohindoo mash zuv ulger uzuulj bn

Зочин
Зочин

Хүүхдийг айлгаж биш хүмүүжүүлж өсгөх хэрэгтэй

Зочин
Зочин

Sain aaw bna.

Уулын өвгөн
Уулын өвгөн

Ёстой жинхэнэ эр хүн сайн аавын үлгэр жишээ мөн.Танаар бахархаж талархаж бна.Маш их баярлалаа.Эрүүл энх аз хийморь үйлс бүтэмж сайн сайхныг танд болон гэр бүл үр хүүхдүүдэд тань хүсэн ерөөе

Зочин
Зочин

Yer n bol buruugui busad hun buruutai huniy yanshaa sonsoh albagui l dee. Buruutai hunteigee gantsaarchilj yarih n zov. Huuhduudiin tsagiig hereggui zuild zartsuulj tsagaas n humsalj baina.

mfrs
mfrs

yariad nemergui ue l dee, negiin sain hashraagaad social deer ni oruulbal oilgoj magad

Холбоотой мэдээ

Back to top button