Н.Алтанхуягийг 2024 онд цагаатгаж байсан 3 шүүгч Ерөнхийлөгчид өрсөлдөх сургаар шийдвэрээ хүчингүй болгов уу
Хөгжлийн банкны хэргийг 2024 онд НДЗШШ-д хэлэлцэж Н.Алтанхуяг нарын 27 хүнийг цагаатгаж, 20 хүний цагаатгах шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байлаа. Тодруулан хэлвэл, Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нар уг шүүх хурлыг удирдсан. Гэтэл тэд хоёр жилийн дараа |2026.03.10| өөрсдийнхөө шийдвэрийг няцааж, дахин хэлэлцүүлэх шаардлагатай хэмээн буцаалаа.
АН-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гишүүдээр Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Баярцогт, Х.Тэмүүжин гэхчлэн дүрүүд нэрлэгдэж буй. Эдгээрээс олон нийтэд таалагдах хамгийн өндөр магадлалтай гишүүн нь Н.Алтанхуяг хэмээгдэж буй. Тэр Хөгжлийн банкны хэргээр шүүгдэж, өнгөрсөн онд цагаадсан. Гэсэн ч Н.Алтанхуяг нарт хамаарах хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрт дөрвөн прокурор эсэргүүцэл бичсэнээр НДЗШШ-д шүүгдэж, гурвантаа цагаадсан шийдвэр нь анхан шатны шүүх рүү буцсан юм.
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэг бол дөрвөн жилийн өмнөөс хуулийнхны овоо хараанд буй. Ерөнхийдөө анхан шатны шүүхээр хоёр, давж заалдах шатны шүүхэд хоёр, дээд шүүхэд нэг удаа шүүгдсэн.
Гурван шатны шүүхээр цагаатгах шийдвэр гаргасан байтал яагаад дахин эсэргүүцэл бичих болов гэдэг сонин. Эсэргүүцэл бичсэн прокурорууд бол Ц.Гансүлд, Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Х.Онолт нар. АН-ынхан болон олон нийтийн зүгээс Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид өрсөлдөх гэж буй тул дахин хэргийг нь сөхөж, шүүх хурлыг сунжруулах, эсхүл ямар нэгэн ял оноож өрсөлдөх боломжгүй болгох гэж байна хэмээн хардаж байгаа.
Юутай ч Н.Алтанхуягт холбогдох хуулийн заалт нь ийм "ЭХ-ийн 22.1-2 | Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ".
Шүүх хурал |2026.03.02-2026.03.04|-нийг хүртэл гурван хоног шүүх хурал үргэлжлэхэд оролцогчид болон түүний өмгөөлөгч нар тайлбар мэдүүлэг өгсөн. Улмаар шүүгчид зөвлөлдөхөөр тодорхойгүй хугацаагаар завсарлаж, гуравдугаар сарын 10-ны өдөр тогтоолоо танилцуулав.
Ингэхдээ "УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй нийт 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцсэн бөгөөд Анхан шатны шүүхээс цагаатгахаар шийдвэрлэснийг хүчингүйд тооцов. Мөн шүүгдэгч Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэр, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Найдалаа нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн" юм.
Энэ шийдвэр гармагц АН-ынхан болон олон нийтийн зүгээс шүүх улс төрийн захиалгатайгаар шийдвэрээ гаргаж байна хэмээн ундууцсан. Үүнд тухайн шүүхээс дараах тайлбарыг өгсөн.
Мөн Н.Алтанхуяг шүүх хуралдааны үеэр "Би 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээс л эхэлж адлагдаж эхэлсэн. 2022 онд архивт байгаа материалыг өөрчлөн байж намайг хэрэгт хутгасан. Би УЕП-т “Та яагаад ХБ гэх үг, үсэггүй хэрэг оруулж ирээд намайг УИХ дээр шившиглээд байгаа юм бэ. Үүнийгээ зогсоо. Намайг цагаатга” гэж зургаан удаа өргөдөл өгч байсан" хэмээсэн билээ.
"Анхан шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн шийдвэрт зааснаар хүчингүй болсон, нотолгооны чадваргүйд тооцогдсон “тус давж заалдах шатны шүүхийн өмнөх дүгнэлт”-ийг зөрүүгүй байдлаар хуулбарлан бичсэн, өөр бусад байдлаар хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн дээрх ноцтой алдаа, зөрчлийг зөвтгөх, таамаглан дүгнэх эрхгүй учраас дээрх нэр бүхий шүүгдэгч нарыг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан болно. Энэ нь шүүгдэгч нарыг гэм буруутай мэтээр урьдчилан шийдвэрлэсэн асуудал биш, харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн алдаагаа засварлах, хэргийн бодит байдлыг хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэн шийдвэрлэх асуудалтай хамааралтай болохыг тодотгож байна" гэв.
Тэгвэл өөрсдийнхөө шийдвэрийг хоёр жилийн дараа няцаасан НДЗШШ-ийн Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нарын ажилласан байдлыг хүргэе.
Ерөнхий шүүгч Б.Зориг
- 2000 онд Монгол Улсын Их сургууль хуулийн анги төгссөн, МУИС-ХЗС-ийн хууль зүйн ухааны магистр зэрэгтэй
- 2000-2003 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
- 2003-2005 онд Улсын Дээд шүүхийн шүүгчийн туслах-шинжээч
- 2005-2009 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч
- 2009-2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч
- 2013-2015 онд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч
- 2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч
- 2015-2022 онд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
- 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
Шүүгч Г.Ганбаатар
- 1996-2000 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг хууль зүйн ухааны бакалавр,
- 2000-2002 онд Хууль зүйн магистр зэрэгтэй тус тус төгссөн.
- 2005-2006 онд ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн олон улсын факультетэд суралцсан,
- 2000-2005 онд “Алтан ураг” пресс ХХК, “Дээдсийн хүрээлэн” сонины газарт борлуулалт, санхүүгийн менежер, хуулийн мэргэжилтэн, хуулийн зөвлөхөөр,
- 2003-2007 онд Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн өмгөөлөгдчийн зөвлөл, өмгөөлөгч,
- 2005 онд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлсэн “Эрх зүйн туслалцааны төв” туршилтын төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэнд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч,
- 2007-2013 онд Баянхонгор аймаг Сум дундын шүүхийн шүүгчээр,
- 2013-2015 онд Дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн шүүгчээр,
- 2015-2016 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,
- 2016-2023 онд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус ажилласан.
- 2016 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвд цагийн багшаар ажиллаж байна.
- 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
Шүүгч Т.Шинэбаяр
- 2003 онд Монгол Улсын Их сургууль ХЗС-ийг төгссөн, МУИС-н ХЗС-ийн хууль зүйн ухааны магистр зэрэгтэй
- 2003-2005 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
- 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд Ерөнхий шүүгчийн туслах
- 2006-2009 онд Нийслэлийн шүүхэд шүүгчийн туслах бөгөөд Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгчийн туслах
- 2009-2013 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч
- 2013-2015 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч
- 2015-2016 онд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
- 2016-2022 онд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
- 2015-2022 онд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
- 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
О.ОНОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улс төрийн тулгалтыг их өндрөөс, тун хүчтэй мэдэрч дээ, аж амьдралаа бодохоос яахав дээ, көөркөс.....
Uvsiin hulgaich erunhiilugchid ner devshij bolohgui
Манай шүү хэзээ улс төрөөс ангид болох юм болоо. Байнга л ийм хэл ам дагуулдаг боллоо. Алтанхуяг ерөнхийлөгч болвол бид “будаа” болно гэж айгаад байгаа юм уу? Нөгөө шударга шүүх хаана байнаа?
Шүүх ингэж шийдвэрээ өөрчилж байгааг харахаар улс төрийн нөлөө байна уу гэж хүмүүс хардах нь аргагүй
Гурван шатны шүүхээр цагаатгасан байхад дахин сөхөгдөнө гэдэг сонин л юм
Хэрвээ үнэхээр буруу байсан бол эхнээс нь зөв шийдэх ёстой байсан
ene bol songuuli oirtohoor garch irdeg ulstur shig sanagdaj bn
Шүүх улс төрөөс хараат бус байх ёстой гэдэг үг л санаанд орж байна
neg tsagaatgana daraa ni butsaana gedeg bol mash oilgohod hetsuu
herev barimt notolgoo bga bol il tod tailbarlah heregtei
Шүүхийн шийдвэр тогтвортой байх ёстой шүү дээ
Ийм том хэрэг олон жил сунжрах нь өөрөө асуудал
songuuli oirtohoor iim medee ih garah yum daa
ulstur uu huuli uu gedeg ni l sonin bn
Хэргийг үнэн зөвөөр шийдэж чадвал л хүмүүс итгэнэ